“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

“Оюу толгой” ХХК – Уурхайн техник үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 3 сарын хугацаатай дадлага хийх нэг (1) oюутан шалгаруулж авна.

Дадлагажигч оюутан нь эрүүл мэнд, аюулгүй байдлын ямагт нэн тэргүүнд тавьдаг байгууллагын дотоод үйл ажиллагаа, компанийн соёлд суралцаж, өөрийн сурч буй мэргэжлийн хүрээнд бодит мэдлэг, туршлагыг хуримтлуулахын хажуугаар тус хэлтсийн зүгээс хэрэгжүүлдэг төсөл, үйл ажиллагаанд оролцож багаар ажиллах болон бусадтай үр дүнтэй харилцах ур чадварт суралцаж, цаашдын тэмүүлэл, ажил мэргэжлийн чиглэлээ олж мэдэх, нээх боломжтой юм.

Үүрэг даалгавар

 

  • Геологич, инженерүүд болон үйл ажиллагааны багийн ажилчидтай уялдаа холбоотойгоор хамтран ажиллах.
  • Ил уурхайн үйл ажиллагаа болон уурхайн төлөвлөлтийн гүйцэтгэлд дэмжлэг үзүүлэх.
  • Төхөөрөмжийг сонгох судалгаа хийх.
  • Уурхайн үйл ажиллагааны нийтлэг зорилтуудыг сайжруулах үүднээс инженерүүд, ил уурхайн үйл ажиллагааны багийн ахлагч нар, экскаваторынболон бульдозерын операторуудтай төлөвлөгөө гарган харилцан уялдаатай харилцан холбоотой ажиллах.
  • Ажлын талбар дах санал хүсэлтийг уурхайн төлөвлөлтийн инженерийн хэлтэст хүргэн дамжуулах.
  • Уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалан одоо мөрдөж байгаа хийц загвар болон мэдээллийн сангийн өөрчлөлтүүдийгтухай бүрт нь өөрийн мэдээллийн сан дээр өөрчлөлт хийж байх.
  • Уурхайн төлөвлөлтийн хэсэгт хаягдал болон худрийн овоолгийн үйл ажиллагааны ахицыг мэдээллэх болон санал хүсэлтийг хүргэн ажиллах.
  • Шаардлагатай үед уурхайн олборлолтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • УАХЗ-р агаарын зураглал хийж гарасан үр дүн дээр анализ хийх маркшейдерийн зургийн санд өгөгдөлийг оруулах.

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Маркшейдер, Геодез, Кадастр зэрэг чиглэлээр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсын эсвэл магистрын түвшний оюутан байх
  • Сурлагын голч үнэлгээ 3.0 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • MS Office 365 хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх ялангуяа Эксел програмын ахисан түвшний мэдлэгтэй байвал давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)