“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
“Оюу толгой” ХХК – Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Улаанбаатар хотод 6 сарын хугацаатай дадлага хийх нэг (1) Дадлагажигч оюутан шалгаруулж авна.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Сургалтын мэдээлэл, баримтжуулалтын багийн өдөр тутмын ажилд туслах
- Нийт ажилтнуудын сургалт ба чадамжийн мэдээлэл RTBS/LMS системд бүрэн орсон эсэхэд хяналт тавих
- Бүртгэлд орж баталгаажаагүй сургалтын тухай мэдээлэл, хүсэлтийг шалгаж, зохих арга хэмжээг авах
- Сургалтын хамрагдалт ба чадамжийн тайланг хэрэглэгчдэд гаргаж илгээх
- Сургалтын ирцийн бүртгэл, шалгалт үнэлгээний материалуудыг хүлээн авч, шалгах
- Сургалтын баримтуудыг цахим хэлбэрт оруулан, зохих байршлуудад хадгалах
- Баримт, материалуудыг архивт хүлээлгэн өгөхөд бэлтгэх
- Хэрэглэгчдийн асуулт, хүсэлт, лавлагаанд цаг тухайд нь оновчтой хариулж, зохицуулалт хийх
- Ёс зүйн хэм хэмжээ, аюулгүй ажиллагааны стандарт, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг дагаж мөрдөх, мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Бизнесийн удирдлага, Оффис менежмент, Архив эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсын оюутан байх
- Сурлагын голч үнэлгээ 3.0 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
- Англи хэлний дундаас багагүй түвшний мэдлэгтэй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
- MS Office 365 хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх ялангуяа Эксел програмын ахисан түвшний мэдлэгтэй байвал давуу тал болно
Өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Товч намтар (англи, монгол хэлээр)
- Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
- Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар