“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн (ГУ) Технологийн хэлтэст Өгөгдлийн шинжлэх ухаан хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дадлагажигч оюутан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
ГУ Технологийн багуудтай дараах чиглэлээр ажиллана:
- Шийдэл боловсруулах
- Бизнесийн оролцогч талуудтай хамтарч ГУ-н тоног төхөөрөмж болон CCTV бичлэгийн дүрст өгөгдөл, тоног төхөөрөмжийн байршлын өгөгдөл (Cohda/Cisco) -үүдийг нягталж, гар өгөгдлийг машин өгөгдөлтэй харьцуулж, материал тээвэрийн цикл тооцоолол, хяналт болон байршлын өгөгдлийг уурхайн тээвэр зохицуулалтын аюулгүй ажиллагааны дүрмийн нийцэлтэй тулгах, давуу сул талын шинжилгээ, төсөөлсөн шинжилгээ (IMRaD , Claude & CoPilot), бичиг баримт боловсруулж тайлагнах (Confluence & Draw.IO), өгөгдөл бэлтгэх (SQL, Excel & Foundry), кодчлол болон хөгжүүлэлт (Python, JS, PySpark & AI/ML), өгөгдлийн дүрслэл тайлан хөгжүүлэлт (Grafana, Power BI & Tableau) дээр ажиллана.
- Өгөгдлийн чанарын үнэлгээ болон судалгаа, өгөгдөл илгээгч мэдрэгчийн найдвартай ажиллагааг хянаж сайжруулалт саналуудыг технологийн хамтрагчдад танилцуулах
- Хийсэн судалгаандаа бичиг баримт боловсруулж, санаагаа хамгаалж, сайжруулж, хөгжүүлсэн ажлаа ашиглах талаар сургалт болон мэдлэг түгээж, гарсан үр дүнг үргэлжлүүлэн ашиглах, найдвартай авч явах уурхайн багт хүлээлгэн өгөх.
- МТ Хөгжүүлэлт, Үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх
- Техникийн асуудал тулгарах үед мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар техник болон өгөгдлөөс хамаарсан алдааг олж засварлах, шийдвэрлэх үйл явцыг гүйцэтгэж, шинийг санаачлан ажиллах технологийн соёлыг төлөвшүүлэх.
- Оролцогч талуудтай харилцах
- Гүний уурхайн Үйлдвэрлэлийн баг, Тактикал Инженерийн баг, Хөдөлгөөнт Технологийн баг, Үйл Аижллагааны системийн багууд, гадны түншүүд, нийлүүлэгчидтэй хамтран ажиллана.
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Компьютерийн шинжлэх ухаан, Өгөгдлийн шинжлэх ухаан, Програм хангамж хөгжүүлэлт болон Хиймэл оюун ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсын эсвэл магистрын оюутан байх
- Сурлагын голч үнэлгээ 3.0 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
- Англи хэлний дундаас багагүй түвшний мэдлэгтэй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
- Хурдтай ажилладаг орчинд ажиллах чадвартай байх
- УБ оффисийн орчинд биеэр ирж ажиллаж туршлага хуримтлуулах боломжтой байх
- Ажлын шаардлагаар, түр хугацаанд Оюу Толгой уурхайн талбарт, гүний уурхайд орж ажиллах
- Эерэг хандлагатай сорилтыг давж ажиллах чадвартай
- Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх,
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)