“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Хууль, эрх зүйн газарт Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар 3 сар ажиллах нэг (1) Дадлагажигч оюутан шалгаруулж авна. Choose an item.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Хуулийн судалгаа хийж, хуулийн дүгнэлт боловсруулахад туслах
- Хууль зүйн судалгаа, дүгнэлт гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулах
- Хуульчдад шинэ хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх
- Хууль зүйн багийн номын санг сайжруулж, шаардлагатай бол засвар үйлчилгээ хийх
- Харилцааны гэрээнд хууль эрх зүйн судалгаа хийж, мэдээлэл цуглуулах, хянах, архивлах
- Гэрээний орчуулгад дэмжлэг үзүүлэх
- Захидал, харилцааны баримт бичиг боловсруулах
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Эрх зүйн чиглэлээр Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль д бакалаврынзэрэгт суралцаж байгаа өдрийн ангийн 4 эсвэл 5 дугаар курсын оюутан байх
- Голч дүн 3.2 ба түүнээс дээш байх ёстой (4.0 шатлалаар)
- Маш сайн харилцааны ур чадвартай байх
- Цагийг үр ашигтайгаар зохицуулах чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвар сайн бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Монгол ажиллах хүчин
“Оюу толгой” компани Монгол улсын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тухайн албан тушаалд тохирох хүмүүсийг сонгож авдаг.“Оюу толгой” ХХК нь Урт хугацааны стратеги зорилтынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоо, хүртээмжтэй байдлыг дэмжих, жендэрийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор ажлын байрны сонгон шалгаруулалтын явцад орон нутгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон эмэгтэй хүмүүст холбогдох хууль тогтоомжийн дагуу давуу байдал олгохыг эрмэлзэнэ.
Бид монгол иргэдийг, Өмнөговь аймгийн оршин суугчдыг ажилд авахыг чухалчилдаг бөгөөд “Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 97 хувийг монгол иргэд бүрдүүлж байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.