“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Худалдан Авалтын хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Дадлагажигч Оюутан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Ачаа хойшлогдсон эсвэл захиалгын зөрүүтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх. Хэлэлцээр хийх баримт бичгийг бэлтгэхэд туслах (жишээ нь, үнийн санал, RFP эсвэл RFQ).
- Нийлүүлэгчидтэй хийх уулзалт, дуудлагад оролцох, хэлэлцээрийн явцыг ажиглах, тэмдэглэл хөтлөх.
- Зардал хэмнэлт, ханган нийлүүлэгчийн гүйцэтгэл зэрэг худалдан авалтын тайланг бэлтгэхэд туслах
- Худалдан авалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, чиг хандлага эсвэл сайжруулах шаардлагатай чиглэлийг тодорхойлоход туслах.
- Шинээр эх үүсвэр олох боломжуудыг эрэлхийлж, зах зээлийн судалгаанд оролцох.
- Чанар, өртөг, хүргэлтийн гүйцэтгэлд тулгуурлан ханган нийлүүлэгчдийг үнэлэхэд туслах.
- Худалдан авах ажиллагааны багийн гишүүдийн уулзалт зохион байгуулах, цаг товлох, хуанли удирдах.
- Дотоод уулзалтад зориулсан илтгэл, бичиг баримт бэлтгэхэд тусална.
- Худалдан авалтын шилдэг туршлага, салбарын чиг хандлага, технологийн талаар илүү ихийг мэдэхийн тулд сургалт, семинарт оролцох
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд бакалаврын зэрэгт суралцаж байгаа өдрийн ангийн 4 эсвэл 5 дугаар курсын оюутан байх эсвэл төгсөөд удаагүй оюутан байж болно
- Голч дүн 3.2 ба түүнээс дээш байх ёстой (4.0 шатлалаар)
- Маш сайн харилцааны ур чадвартай байх
- Цагийг үр ашигтайгаар зохицуулах чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвар сайн бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)