“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Хүний нөөцийн дэмжлэг, үйлчилгээний хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дадлагажигч Оюутан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Хүний нөөцийн дэмжлэг ба үйлчилгээний багийн архив, бичиг баримтын бүрдэлд дэмжлэг үзүүлэх
- Захирлын тушаал, бүх төрлийн хөдөлмөрийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийг бэлдэхэд дэмжлэг үзүүлэх
- Ажилтны мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах
- Хүний нөөцийн стандарт бичиг баримтуудад ажилтны болон удирдах ажилтны зөвшөөрөл, гарын үсгийг авах
- Хүний нөөцийн үйлчилгээг сайжруулах санал санаачлагыг дэмжин ажиллаж хувь нэмрээ оруулах
- Оюу толгойн мэдээллийн удирдлагыг Рио Тинтогийн олон улсын стандартад нийцүүлэн ажиллах
- Хэрэв тухайн мэдээлэл нь өгөгдөл мэдээллийн системээр дамжуулан удирдах боломжгүй бол дотоодын болон олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн гар аргаар хөтлөн бүртгэж, тогтмол хяналт хийн ажиллах
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Хүний нөөц, мэдээлэл технологи, өгөгдөл мэдээллийн менежмент, статистик зэрэг чиглэлээр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсын эсвэл магистрын түвшний оюутан байх
- Сурлагын голч үнэлгээ 3.0 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
- MS Office 365 хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх ялангуяа Эксел програмын ахисан түвшний мэдлэгтэй байвал давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)