“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалт хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Сургалтын мэдээлэл, баримтжуулалтын дадлагажигч оюутан  ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3сарын хугацаатай болно.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүрэг даалгавар

  • Сургалтын Мэдээлэл, баримтжуулалтын багийн өдөр тутмын ажилд туслах
  • Нийт ажилтнуудын сургалт ба чадамжийн мэдээлэл RTBS/LMS системд бүрэн орсон эсэхэд хяналт тавих
  • Бүртгэлд орж баталгаажаагүй сургалтын тухай мэдээлэл, хүсэлтийг шалгаж, зохих арга хэмжээг авах
  • Сургалтын хамрагдалт ба чадамжийн тайланг хэрэглэгчдэд гаргаж илгээх
  • Сургалтын ирцийн бүртгэл, шалгалт үнэлгээний материалуудыг хүлээн авч, шалгах
  • Сургалтын баримтуудыг цахим хэлбэрт оруулан, зохих байршлуудад хадгалах
  • Баримт, материалуудыг архивт хүлээлгэн өгөхөд бэлтгэх
  • Хэрэглэгчдийн асуулт, хүсэлт, лавлагаанд цаг тухайд нь оновчтой хариулж, зохицуулалт хийх
  • Ёс зүйн хэм хэмжээ, аюулгүй ажиллагааны стандарт, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг дагаж мөрдөх, мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсрол олгох коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдаж байгаа
  • Бизнесийн удирдлага, оффис менежмент, архив болон бусад ижил төстэй мэргэжлийн чиглэл
  • Холбогдох чиглэлээр дадлагажиж ажилласан туршлагатай байвал сайн. Цахим өгөгдөл дээр ажиллах туршлагатай, MS Excel дээр сайн ажилладаг байх.
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх. Нягт нямбай, анхаарал төвлөрөлт сайтай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)