“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Гүний Уурхайн Үйлдвэрлэл хариуцсан Ахлах мэргэжилтэн шалгаруулж авна.

Энэ нь дараах стратегийн зорилтуудад хүрэх Үйлдвэрлэлийн багийг бүрдүүлэх үүрэгтэй Захиалагчийн багийн гол албан тушаалтан юм.

  • Аюулгүй, хүртээмжтэй, өндөр гүйцэтгэлтэй ажлын байр бий болгох
  • Үйлдвэрлэлийн зорилтот түвшинд хүрч, ирээдүйн өсөлтийг бий болгох аюулгүй, тогтвортой бүрэн үйлдвэрлэлд хүрэх
  • Бүтээмж, ашгийг нэмэгдүүлэхийн тулд нэмүү өртгийн сүлжээг оновчтой болгох.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагаа, сайн сайхан байдлыг хангахын тулд ЭМААБО болон Эрсдэлийг зохицуулах чадварыг сайжруулах:
  • Манлайлал ба оролцоо (LiF)
  • Эрсдэлийн удирдлага;
  • Ажил төлөвлөх, гүйцэтгэх
  • Суралцах, сайжруулах
  • Байгууллагын үр ашиг, авьяас чадвар, манлайллыг сайжруулах
  • Гэрээт хамтрагчийг оролцуулан багийн хэмжээнд гүйцэтгэл, сайжруулалтын соёлыг хэрэгжүүлэх. Багийн гишүүдэд хариуцлага, эзний сэтгэлгээ төлөвшүүлэх.

Тавигдах шаардлага

  • Холбогдох боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Инженерийн мэргэшил эсвэл албан ёсны Уурхайн удирдлагын мэргэшил эзэмшсэн бол давуу тал болно.
  • Чанарын баталгаа, тасралтгүй сайжруулах ур чадвар (LEAN, Kaizen, Six Sigma гэх мэт)
  • Бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, барилгын ажилтай холбоотой үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр гүний уурхайд (хамгийн тохиромжтой блокчлон олборлолт эсвэл дэд түвшний олборлолт)
  • 10+ жил ажилласан туршлагатай байх. Удирдах албан тушаалд 2-оос багагүй ажил туршлагатай байх.
  • Гүйцэтгэлийн талаарх уулзалтад сайтар бэлдэж, шаардлагатай үед ярвигтай асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх;

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт