Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн Хөндлөн нэвтрэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалтан нь Гүний уурхайн Удирдлагын тогтолцоо буюу уурхайн бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлын зориулалтын гол удирдлагын системийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийг дэмжих төсөл, санаачлагуудыг дэмжин ажиллаж бүтээмжинд нөлөө үзүүлэх.
  • Төсөл бичих, төсөв, хэрэгжилтийн хуваарь гаргах, гүйцэтгэх.
  • Гадны болон дотоод харилцагч, гэрээлэгч талуудтай үр дүнтэй хамтран ажиллах, хөндлөн нэвтрэлтийн зорилтуудад хувь нэмэр оруулах.
  • Аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн хариуцаж буй ажлын хүрээнд компанийн дотоод аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, холбогдох ЭМААБОО-ийн стандартыг бүрэн дүүрэн мөрдөх.
  • Гэрээлэгч, түнш нарын гэрээний удирдлагыг дэмжин ажиллах.
  • Хөндлөн нэвтрэлтийн үйл ажиллагааны багт техникийн баримт бичиг боловсруулах дэмжлэг үзүүлэх (Хөрөнгө зарцуулах бичиг баримт, гэрээ, төслийн бичиг баримт боловсруулах АСЖ гэх мэт).
  • Шаардлагатай дата анализ бэлтгэх, гүйцэтгэлийн үр дүн сайжруулах төслүүд боловсруулж хэрэгжүүлэх.
  • Хөндлөн Нэвтрэлтийн баг болон түнш, гэрээт байгууллагуудад АБУАТ (SPS) -н шилдэг туршлагуудыг нэвтрүүлэхэд дэмжлэх үзүүлэх.
  • Тасралтгүй сайжруулалтын сэтгэлгээг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Хөндлөн нэвтрэлтийн үйл ажиллагааны багийн нөөцийн менежмент, төлөвлөлт, тоног төхөөрөмжийн худалдан авалт зэрэгт дэмжлэг үзүүлэх.
  • Хүн хүч, бараа материал, тоног төхөөрөмжийн хуваарилалт.
  • Өөрийн шууд удирдлага доор буй ажилчид болон багийн гишүүд, гүйцэтгэгч байгууллагуудад хүчтэй, харагдахуйц манлайлал удирдлагаар хангах.
  • Үнэт зүйлс, зан төлөв болон шийдвэр нь Оюу Толгойн “Бидний алсын хараа, бидний ирээдүй” болон “Бидний ажлын арга барил”-тай нийцсэн байхыг үзүүлж харуулах.
  • Гүний уурхайн оролцогч талуудын багуудтай нягт хамтран ажиллаж болзошгүй асуудлыг эрт тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх үр дүнтэй шийдлийг хэрэгжүүлэх.
  • OT Operating Model хэрэгжихэд дэмжлэг үзүүлж, манлайлах.
  • Техник төлөвлөлтийн багуудтай хамтран ажиллаж шаардлагатай процесс-д идэвхитэй оролцох.
  • Шинэ техник технологийн нэвтрэлтэд шаардлагатай бичиг баримт, гүний уурхайд хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.
  • Баг хамт олноо тасралтгүй сайжруулалтын арга зүй, хөгжил дэвшилд анхаарч ажиллах, хөтөлбөр хэрэгжүүлэх. “

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Төслийн менежмент эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл, Инженер болон уул уурхайн чиглэл давуу тал.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага эсвэл ажлын байран дахь сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх.
  • Техникийн бичиг баримт боловсруулах, төслийн менежмент, гэрээний менежмент зэргийн мэдлэгэтэй бол сайн
  • Lean Six Sigma (DMAIC)-н аргачлалууд давуу талын талаар ойлголттой байх
  • Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгэтэй байх”
  • Microsoft excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт