“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Босоо амны үйл ажиллагаа, ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Гүний уурхайн тээвэрлэлтийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын үндсэн зорилго нь бараа, материалыг авч тэдгээрийг төлөвлөгдсөн газарт нь зааварчилгааны дагуу хүргэж өгнө. Материалыг хүргэхдээ аюулгүй ажиллагааг эрхэмлэж, үр дүнтэй хүргэх, мөн ГУ-д автобусаар хүн тээвэрлэлтийг аюулгүйгээр хийхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Өөрт томилогдсон хүргэлтийн машинаа хэрхэн ажиллуулах, аюулгүй жолоодох талаар бүрэн ойлголттой байх.
  • Бараа материалыг эхлэх цэгээс тогтоосон газар хүртэл тээвэрлэх.
  • Бараа материалыг эмх цэгцтэй, аюулгүй байдлаар тээвэрлэж хүргэх.
  • ГУ автобусны маршрут, цагийн хуваарийн дагуу автобусаар хүн тээвэрлэх.
  • Эвдрэл гэмтэлээс сэргийлж бараа материалыг найдвартай бэхлэх дээр анхаарах.
  • Сонгогдсон газруудад ачааны машинаас бараа материалыг аюулгүй, найдвартай буулгах.
  • Тээвэрлэлтийг цаг тухайд нь газрын зураг дээр баталгаажуулах.
  • Шаардлагатай бол замын хөдөлгөөний байдал, саатал гэх мэтийг мэдээлнэ.
  • Тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт.
  • Тээврийн хэрэгслийг үргэлж цэвэрхэн байлгах.
  • Замын хөдөлгөөний зохицуулалтын бүх дүрэм журмыг дагаж мөрдөн, замын нөхцөлд тохируулан тоног төхөөрөмжийг жолоодох

 

Тавигдах шаардлага

  • ЕБС-ийн дараах эсвэл түүнтэй адилтгах боловсролын гэрчилгээ, мэргэжлийн зэрэг, үнэмлэх, диплом (жишээ нь: дадлага, мэргэшсэн үнэмлэх) эсвэл их, дээд сургуулийн диплом, МСҮТ-ийн гэрчилгээ.
  • Монгол улсын жолооны хүчин төгөлдөр B,C,D,M ангилалын үнэмлэхтэй байх
  • Мэргэжлийн сургалт болон түүнтэй дүйцэх практик туршлага эсвэл ажил дээрх дадлагаар олж авсан туршлага. ГУ орчинд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатайбайх.
  • Тоног төхөөрөмжийн ашиглалтын ур чадвартай байх
  • Монгол улсын жолооны мэргэсэн D ангилалтай бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт