“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн босоо амны үйл ажиллагаа, ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн тээвэрлэлтийн оператор шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь бараа, материалыг авч тэдгээрийг зорьсон газарт нь аюулгүй, зааварчилгааны дагуу хүргэж өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Өөрт томилогдсон хүргэлтийн машинаа хэрхэн ажиллуулах, аюулгүй жолоодох талаар бүрэн ойлголттой байх
  • Бараа материалыг эхлэх цэгээс тогтоосон газар хүртэл тээвэрлэх
  • Бараа материалыг эмх цэгцтэй, аюулгүй байдлаар тээвэрлэж хүргэх
  • ГУ автобусны маршрут, цагийн хуваарийн дагуу автобусаар хүн тээвэрлэх
  • Эвдрэл гэмтэлээс сэргийлж бараа материалыг найдвартай бэхлэх дээр анхаарах
  • Сонгогдсон газруудад ачааны машинаас бараа материалыг аюулгүй, найдвартай буулгах
  • Тээвэрлэлтийг цаг тухайд нь газрын зураг дээр баталгаажуулах
  • Шаардлагатай бол замын хөдөлгөөний байдал, саатал гэх мэтийг мэдээлнэ
  • Тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт хийх
  • Тээврийн хэрэгслийг үргэлж цэвэрхэн байлгах
  • Замын хөдөлгөөний зохицуулалтын бүх дүрэм журмыг дагаж мөрдөж, замын нөхцлийн дагуу жолоодох
  • Аюулгүй ажиллагааг бүх талаараа нэн тэргүүнд тавьж ажиллах
  • Бараа материалыг ачиж, буулгахад туслах
  • Хөнгөн тээврийн хэрэгсэл, ачааны машин, автобус, сэрээт өргөгч зэрэг тоног төхөөрөмж, машиныг шаарадлагатай тохиолдолд ажиллуулах

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Монгол улсын жолооны хүчин төгөлдөр B, C, D ангиллын үнэмлэхтэй байх
  • Мэргэжлийн сургалт болон түүнтэй дүйцэх практик туршлага эсвэл ажил дээрх дадлагаар олж авсан туршлагатай. Үүнээс гүний уурхайн орчинд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Тоног төхөөрөмжийн ашиглалтын ур чадвартай байх
  • Оосорлогооны ажил хийх чадвартай байх
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.