“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн механикийн багийн ахлагч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж буй багийг биечлэн удирдана. Үүрэг даалгаврыг гүйцэтгэхдээ компаны бодлого, дүрэм журамд нийцүүлэн багийг манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • SAP систем дээр үүсгэсэн байгаа ажлуудын захиалгыг шалган баталгаажуулж, аюул осолгүй үр дүнтэй гүйцэтгэх аргачлал төлөвлөгөө, хүн хүчний төлөвлөгөөг тодорхойлно.
  • Ажлыг аюул осолгүй үр дүнтэй, чанартай гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулахад оролцоно.
  • Засварын ажлыг зардал, үр ашгийн хувьд хамгийн оновчтой байхаар төлөвлөнө.
  • Засварын ажлыг хийхэд шаардлагатай бүх сэлбэг хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжүүдийн бэлтгэлийг хангаж ажиллана.
  • Засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэлийг хайх талаар цахим системийг хэрэглэх чадвартай байх.
  • Ажлын менежментийн мэдээ мэдээллийг цуглуулах, харьцуулж харах, дүн шинжилгээ хийх чадвартай байх.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг Механик инженер эсвэл үүнтэй дүйцэхүйц нарийн мэргэжлийн дадлагажуулах сургалтанд хамрагдсан байвал давуу тал болно.
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • “Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажилладаг байх.
  • Механикийн үнэмлэх эсвэл механикийн нарийн мэргэжлийн гэрчилгээтэй байх.
  • Бусдын санал зөвлөмжид тулгуурлан, өөртөө дүгнэлт хийх замаар үнэт зүйлс, давуу тал, цаашид хөгжүүлэх шаардлагатай талуудаа таньж мэддэг байх
  • Ажил горилогч нь SAP системийг ойлгодог, ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Windows програм ялангуяа Excel, Word, PowerPoint дээр ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт