“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Аюулгүй Байдал, Онцгой Байдлын Удирдлагын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүнийн уурхайн аврах багийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалын зорилго нь Оюу Толгойн гүний уурхайд үүсэж болзошгүй гал түймрийг унтраах, эрэн хайх аврах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, гүний уурхайн аврах ажиллагааны мэргэжлийн бэлэн байдлыг хангах, онцгой байдлын бүхий л ослын үед хариу арга хэмжээ авахад оршино.
Хүний амь нас хохирох болон болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, байгаль орчин, эд хөрөнгийг авран хамгаалах, уурхайг нөхөн сэргээхэд Монгол Улсын хууль, холбогдох журам, стандартууд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг мөрдлөг болгож ажиллана.
Энэхүү албан тушаал нь Гүний уурхайн аврах багийн ахлах мэргэжилтэн, уурхайн аврах багийн ахлах ажилтныг дэмжихэд оршино.
Үүрэг даалгавар
- Ажил үүргээ гүйцэтгэхдээ үр дүнтэй багийн ажиллагааг бий болгож, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд баримтлан ажиллах
- Техник, ур чадварын сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Онцгой байдлын дуудлага хүлээн авсан үед аврах багийг ажиллагаанд оруулах, сургаж бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
- Аврах багийн ахлах ажилтныг аврах багийн гишүүдийг гүний уурхайн галтай тэмцэх, аврах сургалтыг явуулах, сургаж бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
- Өөрөө болон гүний уурхайн аврах багийн бүх гишүүдийг жилд 8-с доошгүй цаг Амьсгалын Бие Даасан Төхөөрөмжтэй (АБДТ) дадлага сургуулилтад хамруулсан байх
- Гүний уурхайн онцгой байдалд хариу үзүүлэх төлөвлөгөө, Ослын Удирдлагын Бүтэц, үүргүүдийг уншиж ойлгосон байх
- Гал унтраах, аврах тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, тээврийн хэрэгслийн зүй зохистой ашиглалтыг стандартын дагуу хангах, засвар үйлчилгээг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх
- Гүний уурхайн барилга байгууламж, зам, гарц, галын усны буулгуур, онцгой байдлын үед ашиглах усан хангамжийн систем, байнгын усны эх үүсвэрийн талаарх мэдээллийг хүргэх, тухайн гал түймэртэй тэмцэх төхөөрөмжүүд байрлаж буй хэсгийн болзошгүй аюулыг тодорхойлж, сар бүр төхөөрөмжүүдэд үзлэг шалгалт хийх, уурхайн талбарын үндсэн зохион байгуулалтын зураг дээр өдөр тутамд шаардагдах өөрчлөлтийг оруулсан эсэхэд хяналт тавих.
- Цаг агаарын эрс тэс нөхцөл, чийгтэй, тоос шороотой, дуу чимээ ихтэй, утаа угаар, хий бүхий орчинд ажиллах боломжтой байх. Мөн ажил үүргээ гүйцэтгэх явцад хазгай муруй газруудаар явах, өргөгдсөн ажлын тавцан дээр гарах, шатруу авирах, буух, зогсох суух зэргээр тухайн ажилтнаас эв дүйтэй, чадамжтай байхыг шаардана.
- Аюулгүй ажиллагааны төлөвшилөөр манлайлахын зэрэгцээ өөрийн хариуцаж буй ажлын хүрээнд компанийн дотоод аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, холбогдох ЭМААБООН-ийн стандартуудыг бүрэн дүүрэн мөрдөх
Тавигдах шаардлага
- Уул уурхайн салбарын тухай, тухайлбал гүний уурхайн геологи, инженерчлэл, барилга, аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчин гэх мэт төрөл бүрийн талуудын талаар ойлголт мэдлэгтэй байх
- Гүний уурхайд 2-с доошгүй жил ажилласан туршлагатай байх (шаардлагатай)
- Гүнийн уурхайн гал унтраах, аврах чиглэлээр сургагдсан байх (шаардлагатай)
- Хүчин төгөлдөр хөнгөн тэрэг жолоодох эрхийн үнэмлэх (шаардлагатай). Хүнд тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй бол давуу тал болно
- Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
- Багаар ажиллах, харилцааны өндөр чадвартай
- Баг удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)