Оюу Толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн геологи, геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаад, 14 хоног амрах хуваариар ажиллах нэг (1) Геотехникийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байр нь тухайн багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэхийн тулд компанийн бодлого, дүрэм журмын дагуу инженерийн үйлчилгээ үзүүлж, байгууллагын нэгжийн геотехникийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Үүрэг даалгавар
- Чулуулгийн массын шинж чанар болон газарзүйн зураглалын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх
- Геотехникийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар гүйцэтгэх, өгөгдөл хүлээн авах
- Чулуулагийн шинж чанар тодорхойлох зорилгоор өрөмдлөгийн чөмгөн дээжин дээр Геотехникийн болон Геологийн дээжийн бичиглэл, дээжлэлт, цэгэн ачааллын туршилт хийх
- Олон төрлийн өгөгдлийн санд өгөгдөл оруулах, өгөгдлийн эх үүсвэрүүдээс цуглуулж буй өгөгдлүүдийг үнэн зөв, чанартай байлгахад анхаарах,
- Хөндлөн нэвтрэлтийн чанарын удирдлагын хүрээнд, мөргөцгийн лазер зураглал хийж гүйцэтгэх болон өгөгдөл боловсруулах
- Бэхэлгээний боолтны татах тест хийж гүйцэтгэх болон бэхэлгээ суулгалтын хөндлөнгийн чанарын хяналт тавих
- Чулуулгийн бэхэлгээний шинэчлэл, сайжруулалттай холбоотойгоор хийгдэх бэхэлгээний туршилтууд болон судалгаануудад оролцох, туслалцаа үзүүлэх
- Геотехникийн мониторингийн хэмжилт, үзлэг шалгалт болон мөргөцгийн бэхэлгээний эвдрэлийн зураглал хийх
- Ажлыг аюулгүй, хамгийн үр дүнтэй байдлаар гүйцэтгэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон ажилчидтай хамтран ажиллах
- Ялгаатай соёлтой, олон үндэстний хүмүүстэй нэг дор, өндөр гүйцэтгэлтэйгээр ажиллах
- Сургалт, хамтын ажиллагаагаар дамжуулан багийн гишүүдээ хөгжүүлж, тэдэнд зааж сургах
- Ажлын байран дээр хариуцлагатай, шударга байхыг бусдад уриалах, шаардлага тавих
- Зан чанар, гүйцэтгэл, хөгжилдөө хариуцлагатай хандаж өөрийн карьераа хөгжүүлэх
- Өөрийн үйлдэл, шийдвэртээ хариуцлагатай хандаж, бусдад үлгэр жишээ үзүүлэх
- Хамтын ажиллагаа, илтгэлцлэлээр дамжуулан хувийн болон байгууллагын амжилтад хүрэх хүчин чармайлт гаргах
- Мэргэжлийн өндөр ур чадвар, бизнесийн ёс зүйг баримтлах
Тавигдах шаардлага
- Геологийн инженерчлэл, уул уурхайн инженерт хамаарах мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Холбогдох чиглэлээр 3-с дээш жилийн ажлын туршлага хуримтлуулсан байх
- Уул уурхайн салбарт үүнтэй адил төстэй ажил эрхэлж байсан бол давуу тал болно
- Microsoft Excel болон оффисын програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн бол давуу тал болно
- Англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Товч намтар (Aнгли, Mонгол хэлээр)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (Aнгли, Mонгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.