“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК, Ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Нэг(1) Хөрөнгийн насжилтын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь шаардагдах тоног төхөөрөмжүүдийн аюулгүй, найдвартай үйл ажиллагааг алдгуулж болох нөхцөлүүдийг тодорхойлон шийдвэрлэх замаар аюулгүй байдлыг хангаж операторын чадвар, бүтээмжийг дэмжин ажиллах мөн Ил уурхайн үйл ажиллагааны хэлтсийн дата мэдээллийг шинжилж, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэн ажиллах ажлуудад чиглэгдэнэ.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгойн Аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу Аюулгүй ажиллагааг хангаж, хүнд машин механизмыг үр дүнтэй, ашигтай байдлаар ашиглан ажиллуулах
  • Тоног төхөөрөмжийн системүүдийн тогтвортой байдлыг бүхий л ажиллагааны туршид нь тогтвортой байдлыг ханган ажиллуулах.
  • Тоног төхөөрөмжүүд дээр шинэ системийг хэрэгжүүлэх, системүүд болон тэдгээрийн хэрэглээг дээшлүүлэх буюу сайжруулах ажлыг удирдан зохион байгуулах.
  • Тоног төхөөрөмжийн системүүдийнтохиргоо, үйл ажиллагаанууд, өөрчлөлтүүдийг хэвийн байлгах.
  • Тоног төхөөрөмжтэй холбоотой аливаа дохио, сануулгыг давтамжтайгаар тодорхойлон хянаж, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх.
  • Тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой дохио сануулга, үйл явцадхариу үзүүлэхдээ системийн функцийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлэлт хийн ажиллах.
  • Тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд яаралтай асуудал үүссэн тохиолдолд даруй мэдээлэх
  • Тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдал,эрсдэлийг давтамжтайгаар хянан үнэлж, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахад анхаарах гол хэсгүүдийг тодорхойлох.
  • Тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдал,хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх хэмжүүрийг тодорхойлж, хянах.
  • Тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдал, эрсдэлийг бууруулахыг шийдлийг боловсруулах, тоног төхөөрөмж дээрх системүүд болон бусад системийн талаар нэмэлт мэдээллийг гадаад эх үүсвэрээс олж авах.
  • Найдвартай ажиллагааны үйл явцыг удирдах, үйл ажиллагааг дэмжих.
  • Найдвартай байдлын үйл явцыг хангахын тулдсистемийн боловсруулаагүй болон боловсруулсан өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хянах, тогтвортой байлгах
  • Тоног төхөөрөмжийн аюулгүй, найдвартай үйл ажиллагааг алдагдуулах үйл ажиллагааны нөхцөл, суурийг шийдвэрлэхэд шаардлагатай үйл явцад оролцож, хувь нэмрээ оруулах
  • Утасгүй, холбооны үндсэн асуудлыг дэмжин ажиллах
  • Тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны системтэй холбоотой бүхий л бичиг баримтыг боловсруулж, хадгалах,
  • Холбогдох үйл явцыг тогтвортой, үр дүнтэй байлгахын тулд үйл ажиллагааны удирдагчид, засвар үйлчилгээний инженерүүд, найдвартай ажиллагааны инженерүүд, сургагчид, OEM гэрээт компанитай хамтран ажиллах.
  • Систем, үйл явц, мэдээллийн менежмент, үйл ажиллагаанд хамааралтайхэсгүүдэд сайжруулах боломжуудыг тодорхойлж, шаардлагатай бол санаачилгыг гаргана ажиллана.
  • Засвар, хуваарь, холбогдох баримт бичгийн журам боловсруулах, шинэчлэх.
  • Бүх талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцааг бий болгон хамтран ажиллах.
  • Үйлдвэрлэл, үйл ажиллагааны мэдээллийн бүтцийг бизнесийн хэрэгцээ шаардлага болон холбогдох дүрэм шаардлагад нийцсэн байдлаар боловсруулах,хэрэгжүүлэх, баталгаажуулах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Механик инженер, Мэдээлэл технологийн инженерийн мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Багаар ажиллах чадвар сайтай байх
  • Харилцааны ур чадвар сайтай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

 

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)