“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Техникийн нэгдсэн төлөвлөлт-Уурхайн техник үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Геотехникийн Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Геотехникийн Ахлах Мэргэжилтэн болон Геотехникийн Ахлах Инженерүүдийн төлөвлөсөн үр ашгийг гаргахын тулд геотехникийн мэдээллийг цуглуулах болон дүн шинжилгээ хийхэд оролцоход оршино. Энэ ажлын байрыг гүйцэтгэхэд тайлагнах ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай.Ажлын гүйцэтгэл нь Оюу Толгойн богино буюу урт хугацааны амжилтанд нөлөөлөх ба ажил үүргийг аюул эрсдэлгүй, мэргэжлийн түвшинд цаг хугацаанд нь гүйцэтгэх нь маш чухал.
Үүрэг даалгавар
- Геотехникийн инженерийн үндсэн үүрэг хариуцлага нь үйл ажиллагааны багын бүтээлтэй холбоотой геотехникийн хөтөлбөрүүдэд бүх л чиглэлд дэмжлэг үзүүлэх
- Геотехникийн ханын зураглал, цооногийн бичиглэл, (фотограметр) фото зураг ашиглан ханын зураглал хийх
- Уулын цул болон тогтворжилтын үнэлгээнүүд мөн төрөл бүрийн налуугийн аюулыг буруулах шаардлагуудыг хүсэлт эсвэл зааварын дагуу боловсруулах
- Уурхайн дизайн болон уурхайн дизайны хэрэгжилт нь налуугийн болон хаягдлын овоолгын удирдлагын Төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхэд анхааран ажиллах
- Туршилт хийх ажилд нийцүүлэн чулуулгийн дээжлэлт хийх, үүнд: байршлыг сонгох болон дээж бэлтгэлийн ажлыг Геотехникийн Ахлах Мэргэжилтэн эсвэл Ахлах Геотехникийн Инженерийн удирдлага доор гүйцэтгэх
- Налуугийн болон Хаягдлын Овоолгын Удирдлагын Төлөвлөлтийг хянах болон шинэчлэх ажлыг Геотехникийн Ахлах Мэргэжилтэн эсвэл Геотехникийн Ахлах Инженерийн удирдлага доор гүйцэтгэх дэмжлэг үзүүлэх;
- Уурхайн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс геотехникийн хяналтын системүүдийг суурьлуулах, ашиглалтанд оруулах, засвар үйлчилгээний ажилд хувь нэмрээ оруулж заасан хугацаанд оновчтой үнэн зөв мэдээллээр хангах
- Мэдээлэл цуглуулах болон мэдээллийн сан бүрдүүлэх бүртээ чанарын баталгаа болон чанарын хяналтыг хангах.
- Геотехникийн ахлах инженер гэрээт гүйцэтгэгчийн удирдлагатай хамтран өрөмдлөг болон дээжлэлтийн багууд ажлын стандарт журмуудыг зааврын дагуу хэрэглэж байгаад хяналт тавихад туслах
- Туршлага хуримтлуулан суралцах боломж бүрийг ашиглан тэргүүн туршлагыг таньж илрүүлэх, геотехникийн ахлах мэргэжилтэн эсвэл геотехникийн ахлах инженерийн заавар зөвлөгөөг хүлээн авч ажиллах;
- ЭМААБО-той холбоотой өнөөгийн болон цаашид бий болох эрсдэлийг тооцоолж стандартад нийцүүлэн зорилт гаргаж түүндээ хяналт тавин ажиллах;
- Оюу Толгойн ил уурхайн геотехникийн инженер байснаар та хамтын ажиллагаа, хамт олон, стратегийн үр нөлөө болон төслүүд, тогтолцоо болон үйл явц зэрэг гол чиглэлүүдтэй хамааралтай бусад үүргүүдийг биелүүлэх шаардлагатай болно
- Аюулгүй ажиллах, ОТ-н ногоон зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх
- Ахлах ажилтнуудаас ирүүлсэн асуудлыг хүлээн авч шийдвэрлэх, авсан арга хэмжээ болон шалтгааныг эргэн мэдэгдэх
- Осол, зөрчлийг мэдээлэх
Тавигдах шаардлага
- Геотехникийн Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Өмнө нь ил уурхайн орчинд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Ажлыг аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын дагуу явуулах чадвартай байх
- Багаар ажиллах, харилцааны ур чадваруудыг эзэмшсэн байх
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)