“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Техник болон Нэгдсэн төлөвлөлт– Уурхайн техник үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 7/7/5/2 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Геотехникийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Геотехникийн ахлах мэргэжилтэн, Геотехникийн ахлагч инженерийн тогтоосон зорилтод нөхцөл байдлыг тодорхойлоход геотехникийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд оршино. Тус үүрэг дэвших тусам мэдээллийн тайлагнал, шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай. Тус үүргийн гүйцэтгэсэн ажил нь Оюу Тодгойн богино хугацааны бүтээмжинд нөлөөлөөд зогсохгүй, гүйцэтгэсэн ажил аюулгүй, мэргэжлийн ба цаг тухайд нь дуусгавар болох нь маш чухал юм.
Үүрэг даалгавар
- Ажлын шаардлага, зааварчилгааны дагуу тогтворжилтын болон чулуулгийн массын үнэлгээ хийх, налуугийн аюулыг бууруулах хувилбар боловсруулах;
- Уурхайн дизайн болон олборлолтын үеийн хэрэгжилт нь геотехникийн дизайн параметрт нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах
- Туршилт хийх ажилд нийцүүлэн чулуулгийн дээжлэлт хийх. Үүнд: Байршлыг сонгох болон дээж бэлтгэлийн ажлыг Геотехникийн Ахлах Мэргэжилтэн болон зааврын дагуу гүйцэтгэх;
- Шаардлагатай бол налуу/овоолгын менежментийн төлөвлөгөөг хянаж, шинэчлэхэд хувь нэмэр оруулах,
- Геотехникийн ахлах мэргэжилтний удирдлагын дагуу Налуу/Овоолгын менежментийн төлөвлөгөөг хянаж, шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх
- Бүх төрлийн өгөгдөл мэдээллийг цуглуулах, шинэчилэхтэй холбоотой Чанарын Баталгаажуулалт болон Чанарын Хяналт (ЧБ/ЧХ)-ын талаас туслалцаа үзүүлж ажиллах,
- Туршлагадаа тулгуурлах, олон талын суралцах боломжийг ашиглах, Геотехникийн ахлах мэргэжилтний болон заавар, зөвлөгөөг хүлээн авах замаар шилдэг туршлагыг тодорхойлох
- Одоогийн болон ирээдүйн эрсдэлийг урьдчилан таамаглах, стандартын хэрэгжилтийг хангах зорилтуудыг тодорхойлох, хяналт тавих замаар ЭМААБООН-тэй холбоотой үйл ажиллагаанд оролцох.
- Оюутолгойн ил уурхайн Геотехникийн инженер байснаар та хамтын ажиллагаа, хүмүүс, стратегийн үр ашигтай байдал, төсөл, систем, үйл ажиллагааны үр дүнтэй хамааралтай үүрэг хариуцлагыг биелүүлэх шаардлагатай болно. Үүнд:
- Тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлж, түүнийгүр ашигтайгаар нэвтрүүлэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон удирдлагатай хамтран ажиллах.
- Нөөцийг аюулгүй, үр бүтээлтэй ашиглахад хувь нэмрээ оруулахын тулд Оюу Толгойн чулуулгийн механик шинж чанарын талаархи ойлголттой байх, шийдвэр гаргахад оролцох.
Тавигдах шаардлага
- Геологийн шинжлэх ухаан эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэлээр боловсрол эзэмшсэн байх
- Геологи, уул уурхай үйл ажиллагааны чиглэлээр 3-с дээш жилийн ажлын туршлагатай байх
- Уул уурхайн төлөвлөтийн программ хангамж ашигласан туршлагатай – MS3D, Vulcan
- Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай
- MS оффисийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Аюулгүй ажилагааны соёл хэвшсэн
- Мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвар сайтай байх
- Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх
- Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэй
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)