“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

 

“Оюу толгой” ХХК – Техникийн нэгдсэн төлөвлөлт-Уурхайн техник үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Геотехникийн ахлагч инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ахлагч Геотехникийн инженер нь өөрийн болон бусад баг хамт олонд нарийн мэргэжлийн заавар зөвлөмж өгөх, бусад баг хэлтсүүд болон багуудтай уялдаа холбоотой байж шилдэг туршлага нэвтрүүлэх, хууль эрх зүйн шаардлагад нийцэж ажиллахад голлох үүрэг гүйцэтгэдэг албан тушаал юм. Ингэснээр уурхайн үйл ажиллагааны ашигт үйл болон налуугийн эрсдэлийг дэнсэлж оновчлуулах боломжтой болох юм. Мөн Геотехникийн ахлах мэргэжилтэнг шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээлэл анализаар хангаж дэмжиж ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • D3 стандартад хамаатай налуугийн эрсдэлийг тодорхойлох, үнэлгээ хийх, эрсдэлийн менежмент хийх.
  • Налуугийн аюулыг бууруулах, үгүй хийх тактик, стратеги боловсруулж хэрэгжүүлэх.
  • Геотехникийн Хариу Үзүүлэх багийн хурал зохион байгуулахад туслах, шаардлагатай мэдээлэл бэлдэж, харилцаа холбоотой ажиллах.
  • Налуугийн эрсдэлийн хөндлөнгийн аудитын багтай (SRB) хийх уулзалт зохион байгуулахад манлайлан оролцох, шаардлагатай мэдээлэл танилцуулга тавих, зөвлөмж зөвлөгөөг авах, шийдвэр гаргалтад идэвхтэй оролцоотой байх.
  • Өрөмдлөг тэсэлгээний ажилд аюулгүй ажиллагаа болон олборлолтын шаардлагад нийцүүлж геотехникийн хяналт шаардлага тавин ажиллах. Гэрээт өрөмдлөгийн түншийг сонгох тэдний үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх, гэрээний хэрэгжилттэй холбоотой захиргааны ажлуудыг хэрэгжүүлэх.
  • Налуугийн хяналтын багаж хэрэгслүүдийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах, шаардлагатай засвар үйлчилгээг зохион байгуулах. Тэдгээрээс дата цуглуулах болон тайлалт хийж тайлан бэлдэх ажлыг удирдан зохион байгуулах.
  • Эцсийн хананы үнэлгээг баталгаажуулж уурхайн хананы тогтвортой, цуллаг байдлыг боломжит байдлаар хангах. Эрсдэл илэрсэн тохиолдолд шаардлагатай авах арга хэмжээг тодорхойлж санал болгох.
  • Геотехникийн систем хөгжүүлэх, сайжруулах, хэрэгжүүлэх.
  • ЭМААБО-ийн ажил хөтөлбөрүүдэд манлайлж оролцох. Боломжит болон ирээдүйд болзошгүй аюулгүй ажиллагааны эрсдэлүүдийг таньж мэдэхийг эрмэлзэх, мэдээлэх. Аюулгүй ажиллагааны зорилт дэвшүүлж хэрэгжүүлэх.
  • Шаардлагатай үед геотехникийн инженерүүд, ахлах геотехникийн инженерүүд, техникийн ажилтнуудад геотехникийн хөтөлбөрийн бүх талаар туслах,

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Гео-шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 7-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Ажлыг аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын дагуу явуулах чадвартай байх
  • Багаар ажиллах, харилцааны ур чадваруудыг эзэмшсэн байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

 

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.