“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Уурхайн техник үйлчилгээний хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Геологийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь ил уурхайн төлөвлөлтийн багаас төлөвлөсөн зорилтод хүрэхийн тулд ил уурхайн геологийн багийг удирдаж зохион байгуулахад чиглэнэ.
Үүрэг даалгавар
- ЭМААБО-ны холбогдох стандартуудын дагуу ажиллах, мөн бусдын эерэг хандлагыг дэмжиж аюулгүй ажиллагааны талаар идэвхи, санаачлагатай ажиллах
- Нөөцийн чанарын хяналтын дээж, геологийн зураглалыг цуглуулах, эдгээр өгөгдлийг геологийн мэдээллийн удирлагын системд холбоход хяналт тавих. Нөөцийн хяналт, геологийн тайлангуудыг үйлдвэрлэлийн болон техникийн хэлтсүүдэд гаргаж өгөх
- Нөөцийн торлогийг гүйцээх, агуулга / чанар хяналтын өрөмдлөгт хяналт тавих. Өрөмдлөгийн урт хугацааны стратегид хувь нэмэр оруулах.
- Чанарын хяналт болон чанарын баталгаажуулалтын дээжийн мэдээллийг цуглуулж, эмхэлж, тайлагнах ажлыг удирдана
- Үйлдвэрлэлийн болон техникийн багуудад зориулсан уурхайн нөөцийн харьцуулалтын тайлангийн баримт мэдээ цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Томилогдсон уурхайн ажилтныг хянаж ажиллах. Гэрээт болон туслан гүйцэтгэгч байгууллагад хяналт тавьж компанийн стандартыг хангаж ажиллуулах
- Геологийн дээжлэлтийн болон өрөмдлөгийн ажлуудаас үүдэн уурхайн бусад нэгжтэй хамтарч ажиллах болон дэмжлэг үзүүлэх
- Геологийн нөөц болон нөөцийн харьцуулалтыг Рио Тинто-н стандартын дагуу хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, түүнийг үр ашигтайгаар нэвтрүүлэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон гишүүдтэй хамтран ажиллах
- Өндөр түвшний ур чадвартай байж бизнесийн ёс зүйг мөрдөн ажиллах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Геологи эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
- Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшин 7-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх
- Англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх
- Хамтран ажиллах болон асуудлыг шийдвэрлэх ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.