“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн хэлтэст, Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Гадаргын цахилгаан, нарийн хэмжүүр засварын цахилгаачин ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь жирэмсний амралттай хүний оронд ажиллах түр хугацаатай.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нарийн хэмжүүр техникийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Инженерчлэлийн шийдэл, төслийн өөрчлөлтүүдэд саналаа илэрхийлэн ахлах ажилтанд дэмжлэг үзүүлэн ажиллах
- Нарийн хэмжүүрийн болон цахилгаан системд гарч байгаа эвдрэл гэмтлийг оношлох ба засварлах, тоног төхөөрөмжийн засвар, хуваарьт засвар үйлчилгээг зохих журмын дагуу гүйцэтгэх
- Гүйцэтгэгч компани болон ажилтнуудад компани бодлого дүрэм журам, аюулгүй ажиллагааны соёлын хүрээнд үлгэр дуурайл үзүүлэх, дэмжих, зааварчлах
- Засвар үйлчилгээг гүйцэтгэхдээ шаардлагатай сэлбэг хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийг бэлтгэх, аюулгүй зөв ашиглах, үр ашигтай зарцуулах
- Засварын ажлын үед гарч болох бүх төрлийн эрсдэлийг урьдчилан зөв тооцоолдог, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх, цаг хугацаанд чанартай гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг зохих дүрэм журмын хүрээнд гүйцэтгэх
- Засварын үйл ажиллагааны үед хамтрах шаардлагатай бусад багийн гишүүд болон нөлөөллийн хүрээг таньж мэдсэн, мэдээ мэдээллийг хүргүүлсэн, шаардлагатай зөвшөөрлүүдийг авч ажиллах.
- Ашиглалтын явцад тоног төхөөрөмжийг ослын горимоор ажиллуулах шаардлагатай үед эсвэл туршилт тохируулгын тоног төхөөрөмжийг ажиллуулахдаа тухайн тоног төхөөрөмжийг ашиглагч багтай нягт хамтран ажиллах, аливаа учирч болох эрсдэлүүдийг бүрэн таньж, зохих арга хэмжээг авч ажиллах
- Засвар үйлчилгээний ажлыг цаг хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэх
- Засвар үйлчилгээний хуваарийг сайжруулах, шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд ахлах ажилтныг мэдээллээр хангаж ажиллах
Тавигдах шаардлага
- Цахилгаан, техникийн үйлчилгээ, инженер эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
- Цахилгааны чиглэлээр болон уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай байх
- Англи хэлээр амаар харилцах чадвартай байх
- Microsoft office (Word, Excel), PowerPoint программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.