“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн босоо амны үйл ажиллагаа, ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Босоо ам төлөвлөлтийн инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны үр ашиг, гүйцэтгэлийг сайжруулах богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Нэмж дурдахад, энэ үүрэг нь тайлангийн фунцкууд болон тасралтгүй сайжруулах төслүүдийг дэмжин ажиллана.

Үүрэг даалгавар

  • Ашиглалтын өгөгдөл мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх арга замаар үйлдвэрлэлийн бүтээмж ба найдвартай ажиллагааг дээшлүүлэх.
  • Техникийн ашиглалтын байдлыг нэмэгдүүлэх, урт хугацааны төлөвлөлт хийх, аюулгүй ажиллагааг дээрдүүлэх зэрэг судалгаат ажлуудын өөрчлөлтийн менежементийн төслүүд дээр дэмжлэг үзүүлэх.
  • Хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллааг хангах үүднээс Учир шалтгааны дүн шинжилгээ хийх буюу саатлыг арилгах суурь шинжилгээний ажлыг удирдан зохион байгуулах.
  • Ашиглалтын багуудад инженерингийн шийдэл бүхий судалгаа шинжилгээ хийх ба дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Долоо хоног тутмын болон сар тутмын уурхайн төлөвлөлтийн хуралд оролцож, техникийн эрсдэлийн үнэлгээнд оролцоно.
  • Босоо амын төлөвлөгч, засвар үйлчилгээний баг болон тактиктийн нэгдсэн төлөвлөлтийн багтай хамтран ажиллаж, хэлтсийн төлөвлөгөө/хуваарийг уялдуулж, Босоо амын үйл ажиллагааг оновчтой, тогтвортой байлгах.
  • SOUL үйл ажиллагааны багтай нягт хамтран ажиллаж, чухал хөрөнгийн үйл ажиллагааны ажлын зааварчилгааг боловсруулах.
  • Нөөцийг ухаалгаар хуваарилж, үр ашигтай ашиглан тогтвортой, оновчтой үйл ажиллагааг хангах.
  • Хуваарь болон ажлын цар хүрээний зөрүүг шаардлагатай үед ахлах ажилтан нарт мэдээлж, уламжлах.
  • Үйл ажиллагааны тайланг боловсруулж, тайлангуудын функцүүдтэй уялдуулж, гүйцэтгэлийн асуудлуудыг шинжилж, ирээдүйн гүйцэтгэлийн төлөвлөлтөд эдгээр асуудлыг шийдвэрлэх, зөрүүг арилгах арга хэмжээг авах.
  • Тасралтгүй сайжруулах төслүүдийг төлөвлөх, явцыг хянах, тайлагнах замаар дэмжин ажиллах.
  • Мэдээлэл болон үйл явц нь шаардлагатай үед хэлтэс болон бизнесийн түвшинд тэлэх боломжтой, ашиглахад хялбар байхыг хангах.

Тавигдах шаардлага

  • Механик инженерийн Бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Засвар үйлчилгээ болон гүйцэтгэлийн өгөгдлийг шинжилж, найдвартай байдлыг сайжруулах, гүйцэтгэлийг оновчтой болгох, зардал хэмнэх санаачилгуудыг хэрэгжүүлэх, төслийн гүйцэтгэлийг дэмжих чадвартай байх.
  • Үйл ажиллагааны багийг дэмжих инженерийн шийдлүүдийг санаачлах чадвартай байх.
  • Мэдээллийн сангийн удирдлага (SQL, PI гэх мэт) болон бусад мэдээллийн багийн удирдлагын системүүдийн туршлага.
  • Tableau, Power BI болон бусад тайлангийн хэрэгслүүдийг ашиглах чадвар.
  • SAP системийн талаар тодорхой ойлголт, туршлагатай байх нь давуу тал болно.
  • Windows програм ялангуяа Excel, Word, PowerPoint дээр ажиллах чадвартай байх.
  • Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвар сайтай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт