“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн босоо амны үйл ажиллагаа, ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Босоо амны оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь компанийн бодлого, дүрэм журмын дагуу тухайн үйл ажиллагааны нэгжид тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээг хийж багийн тавьсан зорилгод хүрэх, төлөвлөгөөг биелүүлэх болно.

Үүрэг даалгавар

  • Босоо амны үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  • Босоо амаар бараа, материал зөөвөрлөх
  • Овор ихтэй бараа, материалын оосорлогоо хийх
  • Босоо амны долоо хоног тутмын үзлэг шалгалт хийх
  • Усны, бетон зуурмагийн гулгуур хоолой, усны насос, босоо амны түвшин бүрийн дохионы цохиур, цахилгааны утас, кабелийн үзлэг шалгалт хийх
  • Босоо амны засвар үйлчилгээ, эвдрэл гэмтэлийг засахад оролцох
  • Босоо амаар ажилчдыг аюулгүй тээвэрлэх үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллах
  • Ажлын байранд үзлэг шалгалт хийж, эмх цэгцтэй байлгах
  • ААДШ бичих, АСЖ-уудыг багийнхантай хамтран хөтлөх, хянах
  • Зааварчилгаа авах, хийх ажил үүргээ ойлгох, ээлжийн өмнөх хурлыг хийх
  • Бэхэлгээ, оосорлолтын засвар үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх
  • Бүх ажлыг Төслийн талбайн аюулгүй ажиллагааны стандартын дагуу явуулах
  • Ахлах ажилтан болон Босоо амны багийн ахлагчийн өгсөн зааврын дагуу ажиллах
  • Ахлах ажилчид болон ахлагч нараас даалгасан бусад үүргийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Босоо амны ашиглалтын туршлага, ялангуяа босоо амны нэвтрэлт болон тоноглолыг ур чадвар эзэмшсэн
  • Ерөнхий мэргэжлийн сургалт, ижил төстэй практик туршлага эсвэл ажлын байран дээрх сургалтаас авсан холбогдох туршлагатай байх
  • Гүний уурхайн орчинд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Жолооны үнэмлэх, тоног төхөөрөмжийн лиценз, Босоо амны дохионы сургалтанд хамрагдсан байх
  • В С M ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Босоо тэнхлэгийн дохиололтой
  • Босоо амны дэд бүтэцийг суурилуулах, авах туршлагатай
  • Оосорлогооны хэрэгсэлийг ашиглах болон г шалгах, чадвартай байх
  • Клетьнээс бараа материал ачих, буулгах үед хяналт тавих чадвартай байх
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт