“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Бизнес Сайжруулалтын Хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Бизнес сайжруулалтын мэргэжилтэн  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэ албан тушаалын зорилго нь сайжруулалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, ялангуяа Аюулгүй Бүтээмжтэй Үйл Ажиллагааны Төлөвшил (SPS)-ийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, сайжруулалтын санаачлагыг удирдах, асуудал шийдвэрлэх хэрэгслүүдийг ашиглан бизнесийн үнэ цэнийг бий болгоход оршино. Мөн шинэ сэтгэлгээ, зан төлөвийг өөртөө шингээж ажиллахыг шаарддаг.

Энэхүү албан тушаалын үүрэгт дараах зүйлс хамаарна:

  • SPS-ийн шилдэг туршлагыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллана.
  • Бизнесийн процесс, системийг шинэчлэн сайжруулах, автоматжуулах, мөн сайжруулалтын урт хугацааны үр ашгийг хангах зорилгоор тайлан боловсруулах, хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.
  • Чухал сайжруулалтын төслүүдийг зохицуулах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Асуудал шийдвэрлэх арга хэмжээ, семинаруудыг удирдан зохион байгуулах.
  • Сайжруулалтын төслийн тайлан, шинжилгээг удирдан гүйцэтгэж, үр дүнг тайлбарлана
  • Шилдэг туршлага нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, зорилтот үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Бизнес сайжруулалтын үндсэн баримт бичиг боловсруулах, нэгтгэх, бусдад заах
  • Бизнес сайжруулалтын чиглэлээр өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэргэжлийн ур чадвар (SME) эзэмших

Тавигдах шаардлага

  • Бизнес, Санхүү, Инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Төслийн менежмент эсвэл өөрчлөлтийн менежмент, системийн дизайн дээр 3+ жилийн туршлагатай.
  • Төслийн менежмент, Lean Six Sigma, Асуудал шийдвэрлэх болон Power BI ур чадвар эзэмшсэн байх нь давуу тал болно.
  • Дүн шинжилгээ болон сайжруулалтын үүрэгт 5+ жилийн туршлагатай, удирдлагын туршлагатай байвал давуу тал болно.
  • Баримт бичиг, танилцуулга боловсруулах, Англи болон Монгол хэл дээр сайн харилцах чадвартай байх.
  • Олон төрлийн туршлага, салбарын хүмүүстэй хамтран ажиллах чадвартай, өндөр харилцааны ур чадвар эзэмшсэн.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт