“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Санхүүгийн газрын Эрчим хүчний хөгжлийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Бизнесийн шинжээч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Оюу Толгойн эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн стратеги ба бизнесийн хөгжилд дэмжлэг үзүүлэх энэхүү ажлын байрны зорилго нь эрчим хүчний стратеги болон гэрээ хэлцэлтэй холбоотой олон талт төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрчим хүчний төдийгүй Оюу Толгойн бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулахад чухал үүрэгтэй.

Энэхүү албан тушаалын үүрэгт дараах зүйлс хамаарна:

  • Оюу Толгойн үнэт зүйл болох аюулгүй байдал, ёс зүй, хүндэтгэлийг эрхэмлэх, баримтлан ажиллах
  • Эрчим хүчний хөгжлийн төсөл санаачилгад санхүүгийн болон бизнесийн дүн шинжилгээ хийх, стратеги боловсруулахад оролцогч талуудтай үр дүнтэй ажлын харилцаа бий болгох, дэмжлэг үзүүлэх
  • Эрчим хүчний хөгжлийн стратегийн баримт бичгүүд, гадаад болон дотоод танилцуулга, тайлан мэдээлэл бэлтгэх
  • Төслийн санхүүгийн загварчлал, үр ашгийн шинжилгээ хийх, үнэлгээ боловсруулах
  • Оюу Толгойн эрчим хүчний гэрээ хэлцэлд дүн шинжилгээ хийх, загварчлах, тайлагнах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд туслах
  • Хөрөнгө оруулалтын боломж, үр өгөөжийг үнэлэх, чиг хандлага, загварчлал, үр дүнг тодорхойлох нарийвчилсан дүн шинжилгээ хийх, санхүүгийн шинжилгээ боловсруулах
  • Эрчим хүчний хөгжлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн санг бүрдүүлэх, хөгжүүлэх, хадгалах, тайлагналын үйл явцыг удирдах, баримт бичиг, материал боловсруулах, хянах
  • Багийн дотор болон Оюу Толгойн багууд, түүнчлэн төрийн байгууллагууд, туслан гүйцэтгэгчид, зөвлөхүүд зэрэг гадны оролцогч талуудтай үр дүнтэй ажлын харилцааг бий болгох, хөгжүүлэх
  • Бизнесийн төслүүдийн эрсдэлийн үнэлгээг хийхэд дэмжлэг үзүүлэх, эрсдэлийг бууруулах санал санаачилгыг үнэлэх, шинжлэх
  • Стратегийн шийдвэр гаргалтад туслах зорилгоор өгөгдөлд дүн шинжилгээ хийж, хандлага, чиг хандлагыг тодорхойлох
  • Байгууллагын зорилгод нийцсэн эрчим хүчний хөгжлийн санал санаачилгыг үнэлэх, шинжлэх, дүгнэхэд холбогдох талуудтай хамтран ажиллах
  • Эрчим хүчний хөгжлийн чиглэлээрх санал санаачилга, төсөл хөтөлбөрийг орон нутгийн болон гадны оролцогч талуудад танилцуулах, тайлан боловсруулахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

Боловсрол:

  • Санхүү, эдийн засаг, инженерчлэл болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй (Ахисан түвшний зэрэгтэй бол давуу тал болно)
  • Санхүү болон арилжааны шинжилгээний чиглэлээр хамгийн багадаа 3 жилийн туршлагатай
  • Олон талт оролцогч талуудтай үр дүнтэй ажиллаж байсан тодорхой туршлагатай

Ур чадвар:

  • Санхүүгийн загварчлал, дүн шинжилгээ боловсруулах өндөр ур чадвар эзэмшсэн байх
  • Төрөл бүрийн эх сурвалжаас авсан өгөгдлийг нэгтгэх, боловсруулах, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх танилцуулга, тайлан мэдээлэл болгох чадвартай байх
  • Гэрээ хэлцлийн зарчим, бизнесийн үйл ажиллагааны талаар өргөн мэдлэг, ойлголттой байх
  • Харилцааны болон багаар ажиллах өндөр ур чадвартай байх
  • Монгол улсын эрчим хүчний салбар, түүний өнөөгийн чиг хандлага, цаашдын хөгжил, төрөөс баримталж буй бодлого, холбогдох зохицуулалтын талаар зохих мэдлэг, ойлголттой байх
  • Microsoft Office-ийн орчны программуудыг эзэмшсэн байх
  • Монгол, англи хэлээр амаар болон бичгийн харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн байх
  • Хурдан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд үр дүнтэй дасан зохицож, тасралтгүй суралцагч байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт