“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн тактикийн үйл ажиллагааны хэлтэст Оюу Толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Бизнесийн сайжруулалтын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь бүрэн чадлаар тогтвортой олборлолтыг явуулахад дэмжлэг үзүүлэх, тулгарч болзошгүй хүндрэлүүдэд тасралтгүй сайжруулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Гүйцэтгэх удирдлагын хорооны дэмжлэгтэйгээр гүний уурхайн олборлолтыг сайжруулах томоохон төслүүдийг хэрэгжүүлж, өөрчлөлтийг бий болгох, гүний уурхайн үйл ажиллагааны хэлтсүүдэд тасралтгүй сайжруулалтын хийж, хөгжүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Харилцагч талуудтай хамтран сайжруулалтын хөтөлбөрүүдийг хөгжүүлж аливаа төслүүдийг эрсдэлгүй аюулгүй хэрэгжүүлэх
- Сайжруулалтын хөтөлбөрүүдийг төслийн удирдлагын аргачлалуудын тусламжтайгаар хөгжүүлэн хэрэгжүүлэх, сайжруулалтыг системчлэн хянах
- Тасралтгүй сайжруулалтын багийг ахлах, цаашид хөгжин дэвшихэд дэмжлэг үзүүлэх түүнчлэн бусад багуудад сайжруулалтын соёлыг дадал болгоход дэмжин ажиллах
- Тухайн төслүүдэд тулгарч болзошгүй бүхий л саад тотгор, эрсдэлүүд мөн боломж бололцоог үнэлж хяналтын арга хэмжээ авах
- Lean, 6-Sigma гэх зэрэг асуудлыг шийдвэрлэх аргачлалуудаар төслүүдэд оролцох, ахлах
- Төв бизнес сайжруулалтын багтай хамтран ажиллах, сайжруулалтын аргачлал хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
- Аливаа төслийн гишүүдэд шаардлагатай зөвлөгөө туслалцаа зэргийг үзүүлэх
- Гүний уурхайд сайжруулалтын төслүүдийг амжилттай хэрэгжихэд шаардлагатай өөрчлөлтийн удирдлага, процессын өөрчлөлтийг дэмжин ажиллах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Уул уурхай, Бизнесийн удирдлага, Төслийн менежмент эсвэл түүнтэй адилтгах мэргэжлийн чиглэлтэй байх
- Төслийн менежмент болон сайжруулалтын чиглэлээр 3 буюу түүнээс дээш жилийн туршлагатай байх
- Гүний уурхайн туршлагатай давуу тал болно
- Lean эсвэл Six Sigma чадвар эзэмшсэн бол давуу тал болно
- Харилцааны өндөр ур чадвартай байх
- Англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.