“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ачилт, зөөвөрлөлтийн засварын ахлах ажилтан  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь Ачилт, зөөвөрлөлтийн засвар үйлчилгээний багт дэмжлэг болон ээлжийг ахлаж, багийн аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай ажиллагааг сайжруулах, засвар үйлчилгээний систем процесс, үйл явцыг ашиглан хянах, сайжруулах замаар Хөдөлгөөнт тоног төхөөрөмж болон Уурхайн хэлтсүүдийн нэн чухал зорилтууд болон төлөвлөгөөнүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Ачилт, зөөвөрлөлтийн засварын ээлжүүдийг аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж, хувийн зан үйлдлээрээ манлайлах.
  • Сарын зорилтот ноцтой эрсдэлийн магадалгааг гүйцэтгэх.
  • Талбай дээр гарсан ослын хариу арга хэмжээний дараа гарсан бүх тохиолдлыг мэдээлэх, шаардлагатай бол загасан нурууны аргачлал, эвдрэл гэмтлийн дүн шинжилгээ аргуудыг ашиглан ослын судалгааг явуулах.
  • Аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа аюулыг мэдээлэх болон Энаблон системд бүртгэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх.
  • Багийн гишүүд болон гэрээт гүйцэтгэгч нартай шаардлагатай үед ажлын өмнөх аюулын дүн шинжилгээ, ажлын зөвшөөрлүүдийг гүйцэтгүүлсэн байх.
  • Гэрээт компанийн удирдлагын тогтолцоо, гэрээний хүрээнд ажлыг аюулгүй гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, сургалтад хамрагдсан эсэхийг баталгаажуулах.
  • Аливаа өөрчлөлтийн хүрээнд, Өөрчлөлтийн менежментийн процессыг ашиглахад дэмжлэг үзүүлэх.
  • Засвар үйлчилгээний багийн ажлын цар хүрээг сайжруулж, ОТ баг хэлтсүүдтэй хамтран ажиллах боломжийг хангаж, багийг урам зоригтой хүлээлтээс давж ажиллахад дэмжлэг үзүүлэх.
  • Багийн гишүүн бүрийн гүйцэтгэлийг үнэлж, тэдний гүйцэтгэл, зан төлөвийн талаар амаар болон бичгээр санал бодлоо илэрхийлэх.
  • Гэрээт түншлэгчтэй гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлж, зохих ёсоор удирдаж, аливаа асуудалд хяналт тавьж ажиллах.
  • Шаардлагатай үед аливаа сайжруулалт болон, зардлыг бууруулах санаачлан оролцож, удирдан ажиллах.
  • Төлөвлөгдөөгүй томоохон тоног төхөөрөмжийн эвдрэлийг нягтлахын тулд шаардлагатай үед загасан нурууны аргачлал, эвдрэл гэмтлийн дүн шинжилгээ гэх мэт аргуудыг ашиглан судалгаа явуулах.
  • Урт хугацаанд хийгдэх, Тоног төхөөрөмжийн бэлэн байдал, болон инженерийн зураг төслийн ажилд дэмжлэг үзүүлэх, оролцох.
  • Хүдэр зөөвөрлөлтийн техникүүд өргөжин тэлэхийн хэрээр, түүний тасралтгүй сайжруулан хөгжүүлэхэд оролцох.

Тавигдах шаардлага

  • Засвар үйлчилгээний инженерийн туршлагатай, уурхайн засвар үйлчилгээний орчинд ажиллаж байсан туршлагатай, ижил төстэй чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • 3-с доошгүй жил уурхайн орчинд удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай.
  • Багаар манлайлах, үр дүнтэй харилцах, асуудлыг шийдвэрлэх хүчирхэг ур чадвартай.
  • MS-Excel, MS-Word, MS-PowerPoint, MS-Outlook, Enablon дээр ажиллах чадвартай байх .
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт