“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Автоматжуулалтын инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгаан, нарийн хэмжүүр, автоматжуулалтын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу удирдан зохион байгуулахад оршино

Үүрэг даалгавар

  • Тоног төхөөрөмжийн болзошгүй эвдрэл гэмтлийг тодорхойлох зорилгоор тогтсон үзүүлэлтүүдийн дагуу өгөгдлийн үндсэн хөрвүүлэг/тайлбарыг боловсруулах, цааш нь мэдээлэх.
  • Хөрөнгийн нөхцөл байдал болон ажлын үзүүлэлтийн мэдээллийг бэлтгэн засвар үйлчилгээний шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх.
  • Засвар үйлчилгээний ажилчдыг засвар үйлчилгээний ажлуудад удирдан ахлах.
  • Гэнэтийн зогсолт, эвдрэл гэмтлийн үед засвар үйлчилгээ, хариу арга хэмжээг зохицуулах
  • Ажлын байранд үүссэн асуудлууд (төлөвлөгөөт засвар үйлчилгээ, төлөвлөгөөт их засвар гэх мэт)-ыг шийдвэрлэх
  • Ажилтнуудын ажлын талбар дээрх аюулгүй ажиллагааг хангах үүднээс ажлын дадал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөж байгаад хяналт тавих.
  • Аливаа төлөвлөгөөт ажлын зохицуулалт дээр Төлөвлөлтийн багтай харилцан хамтран ажиллах.
  • Автоматжуулалтын жижиг, дунд хэмжээний төслүүдийг удирдан хэрэгжүүлнэ.
  • Өдөр тутмын болон төлөвлөсөн ажлын шаардлагын талаар янз бүрийн оролцогч талууд болон хэлтэстэй харилцах.
  • Одоогийн болон шинээр ашиглалтанд орох төслүүдэд хяналт тавих.
  • Автоматчилагдсан тоног гөхөөрөмжүүдийг загварчлах, програмчлах, адилтгах, турших ажлуудыг шаардлагын дагуу гүйцэтгэх.
  • Суурин тоног төхөөрөмжийн жилийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг, жилийн тайланг хянах.

Тавигдах шаардлага

  • Цахилгааны эсвэл Автоматжуулалтын чиглэлээр Бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Засвар үйлчилгээний инженер эсвэл холбогдох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Англи хэлийг бичгийн болон аман хэлбэрээр чөлөөтэй ашигладаг.
  • FS -ийн мэдлэгтэй, FS сургалтанд хамрагдсан сертификаттай бол давуу тал болно.
  • Хэмжих хэрэгсэл, автоматжуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, мөн далд уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр 2 -оос доошгүй жил ажилласан туршлагатай.
  • HSEC системийг тууштай ашиглаж, үйл явц болон тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд дагаж мөрдөөгүй зүйл харвал мэдэгддэг байх.
  • Өдөр тутмын ажлуудыг хийхдээ аюулгүй ажиллагааны бүхий л журмыг мөрддөг.
  • Word, Excel, PowerPoint, AutoCAD, SAP дээр өдөр бүр ажилладаг байх, төрөл бүрийн бичиг баримт, маягт үүсгэх, ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт