Ангилал: Түүхэн товчоон
-
Баяжуулах үйлдвэрийг ажиллуулж эхлэв
Монголын хамгийн том, хамгийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийн байгууламж болох Оюу Толгой ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг асаав.
-
Рио Тинто дийлэнх багцыг эзэмшив
1 дүгээр сарын 25-ны өдөр Рио Тинто компани Айвенхоу Майнз компанийн хувьцааны дийлэнх хэсгийг эзэмшилдээ авснаа зарлалаа.
-
Рио Тинто компани төслийн үйл ажиллагааг удирдах болов
Рио Тинто, Айвенхоу Майнз компаниуд шинээр гэрээ байгуулж, уг гэрээгээр Рио Тинто Айвенхоу Майнзад санхүүжилт олгосны хариуд “Оюу толгой” төслийг удирдах эрхтэй болсон. Ил уурхайн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажил эхлэв. Рио Тинто компани “Оюу толгой” төслийн үйл ажиллагааг удирдахаар боллоо. Бүтээн байгуулалтын үе шатанд төслийн талбай дээр 7,000 гаруй хүн ажиллаж байсан бөгөөд бүтээн…
-
Хөрөнгө оруулалтын гэрээ
Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн уурхайн 34 хувийг эзэмших болов.
-
1-р босоо амны нэвтрэлтийг дуусгав
1385 метрийн гүнтэй 1-р босоо амны малталт нэвтрэлтийн ажлыг дуусгаснаар тус босоо ам нь Монгол Улс дахь хамгийн гүн босоо ам, Азийн хамгийн гүн босоо амуудын нэг болов.
-
Айвенхоу Майнз & Рио Тинто
Айвенхоу Майнз болон Рио Тинто Оюу толгой уурхайг бүтээн байгуулах, ашиглахад хамтран ажиллах стратегийн түншлэл байгуулахаар тохиролцов.
-
Хюго Дамметт
Хюго Дамметтын орд дэлхий дээрх хамгийн өндөр агуулга бүхий зэсийн ордын нэг болохыг өрөмдлөгөөр тогтоов. Энэ бол дэлхийн хамгийн том бөгөөд алт, зэсний хамгийн өндөр агууламжтай порфирын ордын нэг юм.
-
Айвенхоу Майнз орж ирэв
Би Эйч Пи нь “Оюу толгой” төслийг бүтээн байгуулахаар Канадын Айвенхоу Майнз компанитай хамтарсан компани байгуулав. Би Эйч Питэй хамтарснаар Айвенхоу Майнз нь Оюу толгойн талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийн 98 хувийг эзэмших болов.
-
Хайгуулын зөвшөөрөл авлаа
Би-Эйч-Пи Минералс Оюу толгой болон ойр орчмын талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл авлаа. Би-Эйч-Пи 1997 оны 4-р сард анхны хайгуулын ажлаа эхэлжээ.