Ангилал: Түүхэн товчоон
-
Далд уурхайн Төслийн санхүүжилт батлагдлаа
2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оюу толгойн далд уурхайн Төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо боллоо.
-
Алсын хараа – Манай ирээдүй
“Оюу толгой” ХХК “Алсын хараа – Манай ирээдүй” буюу компанийнхаа алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийн чиглэлийг шинэчлэн найруулж, энэ нь “Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна” гэсэн бидний эрхэм зорилгыг тодорхойлсон билээ.
-
Хамтын ажиллагааны гэрээ
“Оюу толгой” компани Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
-
Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлав
5 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто, Туркойз Хилл Ресурс компаниуд далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
-
1.5 сая тонн баяжмал
Есдүгээр сарын байдлаар экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ 1.5 сая тоннд хүрч, оны хоёрдугаар сард арилжааны үйлдвэрлэлийн үе шатанд шилжсэн эхний 18 сарын дотор нийт 1 сая тонн баяжмал ачсан амжилтаа улам батжуулж чадлаа.
-
Цахилгааны дэд бүтцийг шилжүүллээ
“Оюу толгой” компани цахилгаан дамжуулах томоохон дэд бүтцийг төрийн өмчлөлд шилжүүллээ. “Оюу толгой” компани өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол Улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах хоёр гол гэрээнд гарын үсэг зурлаа.
-
1 сая дахь тонн баяжмал
“Оюу толгой” компани арилжааны үйлдвэрлэлийн үе шатанд шилжсэн эхний 18 сард экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг сая тонн хүрлээ.
-
Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулав
2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын Засгийн газар болон “Оюу толгой” компани “Өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурж, Монголын цахилгаан эрчим хүчний сүлжээг бэхжүүлэх алхам хийлээ.
-
Экспорт эхлэв
7 дугаар сарын 9-ний өдөр “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 автомашинтай цуваа Гашуун сухайтын хилийн боомт руу хөдөлснөөр Оюу толгойн зэсийн баяжмалын дээж экспортод гарч эхэллээ.