Category: Хүний нөөц
-
“Оюу толгой” компани боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа юу?
“Оюу толгой” ХХК Монголын мэргэжлийн боловсролын салбарт 126 сая ам.долларын хөрөнгө оруулалттай томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулалт дараахь 3 чиглэлтэй байна. Үүнд: Дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын төв барих Одоо байгаа сургуулиудыг шинэчлэн сайжруулахад хөрөнгө оруулалт хийх Дэлхийн жишигт нийцсэн Мэргэжлийн боловсролын сургуулийн тогтолцоог улсын хэмжээнд хөгжүүлэх Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж, хөрөнгө…
-
“Оюу толгой” ХХК-ийн нээлттэй ажлын байрны талаар хаанаас мэдэж, хаана өргөдөл гаргаж болох вэ?
Нээлттэй ажлын байрны заруудыг өөрийн цахим хуудас болон өдөр тумын Өдрийн сонин, Өнөөдөр, Үндэсний шуудан, Нийслэл таймс сонинуудад нийтэлдэг. “Оюу толгой” компанид ажилд орох өргөдөл гаргахад ямар нэгэн төлбөр хураамжгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны Ажлын мэргэжил хэсгээс уншина уу.
-
“Оюу толгой” компани шинэ ханган нийлүүлэгчдэд ямар шаардлага тавьдаг вэ?
“Oюу толгой” компани шинэ нийлүүлэгчдээс тухайн салбартаа мэргэшсэн, өрсөлдөх чадвартай байх, “Оюу толгой” компанийн үйл ажиллагааны цар хүрээнд тохирсон чанар, хэмжээтэй нийлүүлэх чадвар, түүнчлэн эрүүл ахуй, аюулгүй байдал болон байгаль орчны шаардлагуудыг хангасан байхыг шаарддаг. Тиймээс нийлүүлэгчдэд нээлттэй тендерт оролцох боломж олгох бөгөөд Оюу толгойтой гэрээ хийх эрхтэй болохын тулд тэднийг урьдчилсан үнэлгээнд орохыг шаарддаг.…
-
“Оюу толгой” компани төсөл хэрэгжүүлж буй сумуудад ямар дэмжлэг туслалцаа үзүүлдэг вэ?
Орон нутгийн иргэдийн хөгжил цэцэглэлт, сайн сайханд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ үйл ажиллагааны улмаас үүсч болох аливаа нэг сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүргэж бууруулах арга хэмжээ авахаар чармайн ажилладаг. Орон нутгийн эрх барих байгууллагууд, ард иргэд болон олон нийтийн бусад төлөөллийг идэвхтэй оролцуулж, мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг аль болохоор орон нутгийн компаниудаас худалдан авах…