Category: Хангамжийн хэлтэс
-
Өмнөговь аймаг болон Оюу Толгой компанийн Худалдан авалтын газрын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хурал зохион байгуулагдлаа.
“Орон нутгаас худалдан авалтыг нэмэгдүүлэх” үндсэн зорилго бүхий Өмнөговь аймаг болон Оюу Толгой компанийн Худалдан авалтын газрын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хурал Улаанбаатар хотод 2020 оны 5 сарын 13 –нд зохион байгуулагдлаа. Тус хурлаар 2020 оны өнгөрсөн 1-р улирлын Өмнөговь аймгийн худалдан авалтын явцын талаар ярилцаж, одоогийн хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцлоо. Зорилтот…
-
Худалдан авалтын газрын мэргэжилтнүүд “Оюу толгой” ХХК-ийн худалдан авалт, ханган нийлүүлэлтийн сэдвээр “Лайв” (Live)-аа хүргэхээр бэлдэж байна.
4 дүгээр сарын 17-ны баасан гаригийн 14:00 цагт манай Худалдан авалтын газрын мэргэжилтнүүд “Оюу толгой” ХХК-ийн худалдан авалт, ханган нийлүүлэлтийн сэдвээр лайв хийх тул та бүхэн procurementfeedback@ot.mn хаягаар cонирхож буй асуултаа илгээгээрэй. Удахгүй уулзацгаая.
-
“Бизнес Инноваци, Хөгжлийн төв”-үүдийг байгуулсан зорилго нь бизнес эрхлэгчдэд хэрэгцээт сургалт зохион байгуулж, бизнесийн зөвлөгөө өгөхөд оршино.
2018 онд Өмнөговь аймгаас санаачлан Өмнөговь аймаг, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН-GIZ), Оюу Толгой ХХК болон “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих сан” хамтран “Жижиг дунд үйлдвэрийг чадавхжуулах” Хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү “Хамтарсан хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 онд Даланзадгад болон Улаанбаатар хотуудад “Бизнес Инноваци, Хөгжлийн төв”-үүдийг байгуулсан ба эдгээр төвүүдийн зорилго нь бизнес эрхлэгчдэд…
-
Өмнөговь аймаг болон Оюу Толгой компаниийн Худалдан авалтын газрын хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймгаас худалдан авах, худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
“Орон нутгаас худалдан авалтыг нэмэгдүүлэх” үндсэн зорилго бүхий Өмнөговь аймаг болон Оюу Толгой компаниийн Худалдан авалтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж нийт 14 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Өмнөговь аймгаас худалдан авах, худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
-
Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт болох Оюу толгой компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам доллар давлаа
Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт болох “Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам доллар давлаа. Энэхүү мөнгөн хөрөнгийн 76 хувь нь дотоодын зуу зуун ханган нийлүүлэгчдээсээ худалдан авсан бараа, үйлчилгээнд зарцуулагдсан байна. Бид бүгдийн энэхүү хамтын амжилт нь Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чин эрмэлзлийг нотолж буй үзүүлэлт…
-
Манай ханган нийлүүлэгч “Жавхлант Говь Инвестмент” компани 2019 оны Өмнөговь аймгийн шилдэг ажил олгогчоор шалгарсан байна.h
Манай ханган нийлүүлэгч “Жавхлант Говь Инвестмент” компани 2019 оны Өмнөговь аймгийн шилдэг ажил олгогчоор шалгарсан байна. Орон нутагт ажлын байр бий болгож, эдийн засагт нь жинтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд баярлалаа.
-
Манай ханган нийлүүлэгч “Orica Mongolia” 2019 оны Өмнөговь аймгийн шилдэг ажил олгогчоор шалгарсан байна.
Манай ханган нийлүүлэгч “Orica Mongolia” 2019 оны Өмнөговь аймгийн шилдэг ажил олгогчоор шалгарсан байна. Орон нутагт ажлын байр бий болгож, эдийн засагт нь жинтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд баярлалаа
-
“Оюу толгой” компани болон Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан Ханбогд сумын “Шилдэг хөрөнгө оруулагч” байгууллагаар шалгарлаа.
“Оюу толгой” компани болон Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан / Gobi Oyu Development Support Fund Ханбогд сумын “Шилдэг хөрөнгө оруулагч” байгууллагаар шалгарлаа. Бид 2015 оноос хойш Өмнөговь аймгийн хэмжээнд 46.1 тэрбум төгрөгөөр 184 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн бөгөөд эдгээр төсөл, хөтөлбөрийн үр шимийг 390 мянга гаруй иргэн хүртэж, 391 ажлын байр бий болгосон байна.
-
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим “Оюу толгой” компанийг 2019 оны “Онцлох аж ахуйн нэгж” болон “Үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжигч аж ахуйн нэгж”-ээр тодрууллаа.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим “Оюу толгой” компанийг 2019 оны “Онцлох аж ахуйн нэгж” болон “Үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжигч аж ахуйн нэгж”-ээр тодрууллаа. “Оюу толгой” компани 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 524 үндэсний компанитай хамтран ажилласан бөгөөд үйл ажиллагааны нийт худалдан авалтынхаа 76 хувийг эдгээр компаниудад зарцуулсан юм.