Category: Хэвлэлийн мэдээ
-
“Оюу толгой” компани Ханбогд суманд Иргэдийн хөгжлийн төвийг хүлээлгэн өглөө
Өмнөговь аймаг, Ханбогд сум – Өмнөговь аймгийн Ханбогд суманд Иргэдийн хөгжлийн төв өнөөдөр үүдээ нээлээ. Уг төвийг “Оюу толгой” компани санхүүжүүлж байгуулсан юм. Иргэдийн хөгжлийн төв нь орон нутгийн иргэд, сонирхлын бүлгүүд, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, хоршоод болон “Оюу толгой” компанийн хүсэлтээр олон нийтийн арга хэмжээ, уулзалт, хурал зөвлөлгөөн, сургалтыг тав тухтай, тохилог…
-
Далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг “Оюу толгой” ХХК талархан хүлээн авч байна
“Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус компани талархан хүлээн авч байна. “Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудыг тусгасан “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнөөдөр…
-
“Оюу толгой” 2015 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа
Монгол улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2015 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Онцлох зүйлс: Амь нас эрсэдсэн осол гэмтэл гараагүй, ажилласан 200 мянган цаг тутам дахь бүх гэмтэл бэртлийн давтамж 0.25 гэсэн аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлттэй ажиллав. Өмнөговь аймагтай 30 жилийн хугацаатай Хамтын ажиллагааны гэрээ…
-
“Оюу толгой” компани, Өмнөговь аймаг урт хугацааны тогтвортой хөгжлийн Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
Өмнөговь аймаг, Даланзадгад сум – “Оюу толгой” ХХК өнөөдөр Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээ нь “Оюу толгой” ХХК орон нутгийн байгаль орчин, ус, уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, үндэсний түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес…
-
“Оюу толгой” компани 2015 оны 1 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа гаргалаа
Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” ХХК 2015 оны 1 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Ил уурхайн олборлолтын үе дараалал, баяжуулах үйлдвэрт боловсруулж буй хүдрийн агуулга, төлөвлөгөөт засвар үйлчилгээний түр зогсолт зэргээс шалтгаалж 2015 оны 1 дүгээр улиралд үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ өнгөрөгч оны 4 дүгээр улирлынхтай харьцуулахад 30 гаруй хувиар буурсан байна. Үйлдвэрийн…
-
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
– Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны чиглэлд хамтран ажиллана – Монгол Улс, Улаанбаатар хот – “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцаа (ЭМААБООНХ)-ны стандартыг сайжруулж Монголын уул уурхайн салбарыг улам бүр төгөлдөржүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар…
-
“Оюу толгой” компани ажлын үзүүлэлт бүхий тойм мэдээгээ гаргалаа
Монгол улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2015 оны нэгдүгээр улирлын ажлын үзүүлэлт бүхий тойм мэдээгээ өнөөдөр гаргалаа. Олон нийтэд тогтмол хугацаанд мэдээлэл өгөх зорилгоор монгол ажиллагсдын хувь хэмжээ, ханган нийлүүлэгчдэд зарцуулсан мөнгөн дүн болон төрийн болон орон нутгийн төсөвт байгууллагуудад төвлөрүүлсэн татвар, хураамж, төлбөрүүд зэрэг үйл ажиллагааны шууд нөлөөллийн үзүүлэлтийг уг тайланд оруулжээ.…
-
Хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан сурагчид батламжаа гардлаа
“Оюу толгой” компанийн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдаж, сургалтаа дүүргэсэн сурагчид өнөөдөр батламжаа авлаа. Сурагчид 2014 оны 12 дугаар сараас эхлэн 3 сарын турш манлайллын болон хувь хүний төлөвшлийн чадамжуудын сургалтуудад хамрагджээ. “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх төгсөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Эрдэмд оргилгүй гэдэг. Улам хичээгээрэй. Та бүхэн Оюу толгой болон Монголын улсын…
-
“Оюу толгой” компани нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон амжилтаа ёслон тэмдэглэв
Монгол улс, Улаанбаатар хот – Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто групп, нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон “Оюу толгой” ХХК-ийн амжилтыг хамтдаа ёслон тэмдэглэв. Өмнийн говь дахь Оюу толгойн уурхай дээр болсон уг ёслолын арга хэмжээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш болон Рио Тинтогийн Зэс, Нүүрсний…
-
“Оюу толгой” компани үндэсний тэргүүлэгч компаниудтай хамтран амжилтаа тэмдэглэлээ
Монгол улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулах зургаа дахь удаагийн “Эрдэнийн говь” ёслолын ажиллагааг энэ пүрэв гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд төр, засгийн албаны хүмүүс, Өмнөговь аймаг болон орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөгчид болон ханган нийлүүлэгчид оролцов. Шилдэг ханган нийлүүлэгчдийг өнгөрсөн онд…