Category: Хангамжийн хэлтэс
-
Бизнесийн ёс зүйн зарчмууд
Oyu Tolgoi Business Integrity Standard (July 2016)_MN by Olya Ganbold on Scribd
-
Бидний ажлын арга барил
1. the Way We Work MN by Undral Natsag
-
Бизнесийн ёс зүй
“Оюу толгой” компанийн Бизнесийн ёс зүйн зарчмууд нь бидний үйл ажиллагааны үндэс суурийг бүрдүүлдэг. Эдгээр зарчим нь “Бидний ажлын арга барил”, Бизнесийн ёс зүйн дүрэмд тусгалаа олсон байдаг. “Оюу толгой” компанийн ажилтан бүрт гэрээт гүйцэтгэгчид зэрэг бусад холбогдох талуудын өмнө бизнесийн өндөр ёс зүйтэй, туршлагатай байх хатуу шаардлага тавьдаг. Манай ёс зүйн дүрэм, холбогдох бусад…
-
Худалдан авалтын бодлого
Ханган нийлүүлэгчдийн хувьд “Оюу толгой” компанийн бараа бүтээгдэхүүн /үйлчилгээний ерөнхий нөхцөл, төлбөрийн нөхцөл, захиалгын хуудас болон сав баглаа боодлын стандартууд, тээвэрлэлт, нэхэмжлэл хүргүүлэх үйл явц болон бусад холбогдох стандарт журамтай сайтар танилцаж ойлгосон байх нь чухал юм. Бидний бодлого, процедурын талаар энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
-
Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлэх
“Оюу толгой” компанитай хамтарч ажиллахын тулд эхлээд манай Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлэх хэрэгтэй. Энэхүү санд бүртгүүлэх нь сонирхсон аж ахуйн нэгжид нээлттэй бөгөөд бүртгүүлэх үйл явц нь энгийн хялбар, хугацаа бага шаардана.
-
ЭМААБО-ы стандартууд
“Оюу толгой” компани нь үйл ажиллагааныхаа бүх үе шатанд осол зөрчлийг тэглэх үүрэг хүлээдэг. Аюулгүй ажиллагаа нь бидний нэн тэргүүний зорилт байсаар ирсэн, цаашид ч байсаар байх болно. “Оюу толгой” компанийн Аюулгүй ажиллагааны стандарт болон манай компанийн соёлыг ойлгож мэдэхийн тулд энд дарж холбогдох стандарт, шаардлагуудтай танилцана уу.