Оюу толгой компанийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их дээд сургуульд уул уурхайн болон бусад чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутан сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй тэдний сурч хөгжих боломжийг дэмжих зорилготой. 2010 оноос хойш 411 оюутан залуус уг тэтгэлэгт хамрагдсан.