Зохиогч: tselmuun_nmma
-
Оюу толгойн уурхайд ямар төрлийн Хаягдал хадгалах байгууламж ашиглаж байна вэ?
Оюу толгойн уурхай нь тал газар байрладаг тул хамгийн тохиромжтой шийдэл болох 4 талаас нь хашсан далан барьсан. Энэхүү далан нь гадагш тэлэх аргачлалаар баригддаг бөгөөд задрах эрсдэл хамгийн бага буюу барилгын суурийг зузаатгах замаар далангийн ханыг гадагш тэлэх аргачлал юм. Тухайн далангийн байгуулалт нь хааш хаашаа 2 км урт, дөрвөлжин хэлбэртэй.
-
Хаягдал хадгалах байгууламжийн даланг яаж барьдаг вэ?
Далангийн барилгыг гол төлөв дараах 3 аргаар барьж байна. Үүнд: Хаягдал дээр нь өсгөх арга: Энэхүү аргачлал нь далангийн барилгыг хаягдал дээр нь өсгөх замаар даланг хумьж өндөрлөх хэлбэрээр барьдаг, ашиглалтын талбай бага шаарддаг, эдийн засгийн хувьд зардал багатай хэдий ч далан задрах эрсдэл хамгийн өндөр. Гадагш тэлэх арга: Энэхүү аргачлал нь барилгын суурийг зузаатгах…
-
Хаягдал хадгалах байгууламжийн ямар төрлүүд байдаг вэ?
Хаягдал хадгалах байгууламж нь далан барих замаар цөөрөм үүсгэн хаягдал хадгалах, бэлэн цөөрөм, хаагдсан ил болон далд уурхайг ашиглан хадгалах гэх мэт олон төрөл байдаг. Олон улсад ихэнхдээ далан барих замаар хадгалах аргыг ашигладаг. Жишээ нь, уулаар хүрээлэгдсэн хэсэгт байгалийн тогтцыг ашиглан амыг нь хааж барих төрлийн даланг та бидний мэдэх Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт…