Зохиогч: tselmuun_nmma
-
Хаягдал хадгалах байгууламжийн талаар орон нутгийн иргэд мэдээлэлтэй байгаа юу?
“Оюу толгой” компани орон нутгийн иргэд,холбогдох оролцогч талууд, тэр дундаа Засгийн газрын байгууллагууд, Зээлдүүлэгчдийн хөндлөнгийн аудиторуудтай ил тод, нээлттэй байдлаар харилцаж, зөвлөлдөж ирсэн төдийгүй ажлын талбайд зочлуулж, нэвчилтийн нөхцөл байдалтай биечлэн танилцуулж байна.
-
Нэвчилт үүссэний улмаас орон нутгийн малчдын ундны усны чанарт нөлөөлсөн үү?
Нэвчилт үүссэний улмаас малчдын худгийн усны чанар болон бусад усны нөөцөд ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлээгүй болох нь хяналт шинжилгээний үр дүнгээр батлагдсан. Дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.
-
Оюу толгойн Хаягдал хадгалах байгууламжтай холбоотой ямар асуудал гарсан бэ?
Оюу толгойн уурхайн талбар дахь Хаягдал хадгалах байгууламжийн 1-р сангаас, Техник эдийн засгийн судалгаан дээр тооцоолон тусгагдсанчлан шүүрэл үүссэн ба уг шүүрлээс гарсан усыг цуглуулах сангаас уурхайн талбайн гадна 60 метрийн зайд нэвчилт тархсаныг тогтмол хийгддэг хяналт шалгалтаар 2021 онд тогтоосон. “Оюу толгой” компанийн бодлого, журмын дагуу дотоод болон хөндлөнгийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор нарийвчилсан хяналт шинжилгээ…
-
Оюу толгойн Хаягдал хадгалах санд агуулагдаж буй баяжмалын хаягдалд ямар бодисууд байдаг вэ? Тэдгээр бодисууд сөрөг нөлөөтэй юу?
Оюу толгойн Баяжуулах үйлдвэр хөвүүлэн баяжуулах шат дамжлага болон дамжуулах хоолойг хамгаалахын тулд 10 төрлийн бодис ашигладаг. Эдгээр бодисууд нь маш бага тунгаар хэрэглэгддэгээс гадна олон шат дамжин далан руу ирдэг бөгөөд тухайн бодисууд агаарт задардаггүй, амьд бие махбодод хуримтлагдах шинж чанаргүй юм.
-
Энэхүү стандартаас илүү стандарт байдаг уу?
2021 онд дэлхийн томоохон уул уурхайн салбарын төлөөллүүд болон хөрөнгө оруулагч нар далан задрах эрсдэлийг бууруулах, хяналтыг нарийвчлан сайжруулахын тулд GISTM /Global industry standard tailings management/ цогц стандартыг гаргасан. “Оюу толгой” ХХК нь 2025 оны дундаас энэ стандартыг дагаж ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Энэхүү стандарт нь далангийн тогтвортой байдлыг хянах үндсэн зорилготой бөгөөд тухайн…
-
Оюу толгой Хаягдал хадгалах байгууламжийн удирдлагын ямар стандартыг мөрддөг вэ?
2012 оноос далангын барилгын удирдлагадаа Rio Tinto-н D5 буюу “Хаягдлын сан, усан сангийн удирдлага” гэсэн стандартыг дагаж байгаа бөгөөд энэхүү стандарт нь ANCOLD стандарт дээр суурилсан байдаг. Энэхүү стандартыг Австрали, Канад, Америк г.м Рио Тинтогийн бүх уурхайд ашигладаг. D5 стандартын дагуу далангийн барилгын ажлын зураг төсөл эхлэхээс авхуулаад барилгын гүйцэтгэлийн ажлын явц болон ашиглалтын үйл…
-
Хаягдал хадгалах байгууламжийн эрсдэл нь юу байдаг вэ? Эдгээр эрсдэлээс Оюу толгой хэрхэн сэргийлж байна вэ?
Оюу толгойн уурхайн далангийн барилга нь газар зүйн байрлалын хувьд хур тунадас багатай, газар хөдлөлтийн идэвхтэй цэгээс алслагдмал байдаг нь эрсдэлийн түвшнийг бууруулдаг бөгөөд далан барих аргачлалын хувьд гадагш тэлэх аргаар барьж байгаа нь далан задрах эрсдэлийг багасгах юм. Далан задрах процесс нь далангийн шүүлтүүр бүст ан цав, цуурал үүссэнээр эхэлнэ. Оюу толгойн даланд мэргэжлийн…
-
Хаягдал хадгалах сан дүүрэхээр яадаг вэ?
Хаягдал хадгалах санд хадгалагдаж буй хаягдал төлөвлөсөн хэмжээнд хүрч дүүрэхэд дараагийн шинэ далангийн барилгад хаягдлаа хуримтлуулж эхэлдэг. Энэ жишгээр Оюу толгойн уурхай 2013 оноос хойш ашигласан 1-р санг 2023 онд хааж, 2-р хаягдлын санг ашиглалтад оруулсан. 2-р санг цаашид 2034 он хүртэл ашиглахаар төлөвлөж байна.
-
Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн хаягдал хаягдлын сан руу хэрхэн зөөвөрлөгддөг вэ?
Баяжуулах үйлдвэр рүү орсон нийт хүдрийн ердөө 2% нь зэсийн баяжмал буюу эцсийн бүтээгдэхүүн болдог бол 98% хувь нь хаягдал болдог. Уг хаягдал нь 60% хатуулагтай зутан байдлаар баяжуулах үйлдвэрээс 5 км зайтай байрлах Хаягдал хадгалах сан руу тусгай зориулалтын хоолойгоор тээвэрлэгдэн хүргэгддэг.
-
Хаягдал хадгалах байгууламжтай адил байгууламжийг өөр ямар салбарууд ашигладаг вэ?
Энэ төрлийн байгууламжийг уул уурхайгаас гадна усан цахилгаан станцууд, усан сангууд ус хуримтлуулах зорилгоор, дулааны болон цахилгаан станцууд хаягдал үнс хадгалах зорилгоор, цэвэрлэх байгууламжууд лаг хадгалах зорилгоор тус тус ашигладаг.