Author: Munkhbadral
-
Оюу толгойн Баяжуулах үйлдвэр ямар хүчин чадалтай вэ?
Баяжуулах үйлдвэр одоогийн байдлаар өдөрт 100,000 гаруй тонн хүдэр боловсруулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны Уурхайн үйлдвэрлэл хэсгээс уншина уу.
-
Оюу толгойн уурхай ямар хэсгүүдээс бүрддэг вэ?
“Оюу толгой”-н уурхайн цогцолбор нь Баяжуулах үйлдвэр, ил уурхай, дулааны үйлдвэр, цахилгаан болон усан хангамж, оффисийн байр, засвар үйлчилгээний газар, соёл, спортын төвөөс бүрдэнэ. “Оюу толгой” компани орон нутагт зам, эрчим хүчний дэд бүтэц, усан суваг болон “Ханбумбат” нисэх буудал зэрэг дэд бүтцийг барьж өгсөн.
-
Далд уурхайн Төслийн санхүүжилт батлагдлаа
2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оюу толгойн далд уурхайн Төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо боллоо.
-
Оюу толгойн Төслийн санхүүжилтийн гэрээ байгуулагдлаа
2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оюу толгойн гүний уурхайн Төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй, санхүүжилт олгож буй байгууллагын удирдлагууд болон бусад хүндэт зочид уригдан оролцлоо. Төслийн санхүүжилтийн…
-
“Оюу толгой” компани оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүллээ
“Оюу толгой” компанийн 2015-2016 оны Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнуудад батламж гардуулах ёслол 2015 оны 12 дугаар сарын 10-нд болж, 35 оюутанд дотоод, гадаадын их сургуульд суралцах тэтгэлгийг гардууллаа. Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, яамдын төлөөлөгчид, их дээд сургуулийн удирдлагууд, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан суралцагсад, тэдгээрийн эцэг, эхийн төлөөлөл болон…
-
Алсын хараа – Манай ирээдүй
“Оюу толгой” ХХК “Алсын хараа – Манай ирээдүй” буюу компанийнхаа алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийн чиглэлийг шинэчлэн найруулж, энэ нь “Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна” гэсэн бидний эрхэм зорилгыг тодорхойлсон билээ.
-
Хамтын ажиллагааны гэрээ
“Оюу толгой” компани Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
-
Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлав
5 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто, Туркойз Хилл Ресурс компаниуд далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
-
1.5 сая тонн баяжмал
Есдүгээр сарын байдлаар экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ 1.5 сая тоннд хүрч, оны хоёрдугаар сард арилжааны үйлдвэрлэлийн үе шатанд шилжсэн эхний 18 сарын дотор нийт 1 сая тонн баяжмал ачсан амжилтаа улам батжуулж чадлаа.