Зохиогч: Munkhbadral
-
12.6 км шинэ хатуу хучилттай замын барилгын шавыг тавилаа
“Оюу толгой” компани Оюу толгойн уурхайн хойд хаалганаас Тавантолгойн нүүрс тээврийн зам хүртэлх 12.6 км шинэ хатуу хучилттай замын барилгын шавыг тавилаа. Хатуу хучилттай энэхүү зам нь Монгол улсын стандартад нийцсэн 2А зэрэглэлийн, чанарын шаардлагад бүрэн нийцсэн бүтээн байгуулалт байх болно. Чанартай байхын зэрэгцээ зорчигчид, мал, амьтанд ээлтэй, аюулгүй бүтээн байгуулалт хийх үүднээс энэхүү замын…
-
Хэвлэлийн мэдээ: “Оюу толгой” 2024 оны хоёрдугаар улирлын тайлан
Хэвлэлийн мэдээ: “ОЮУ ТОЛГОЙ” 2024 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН 2024 оны онцлох амжилтуудаас: Бид Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудын их, дээд сургуулиудад нийт найман удаагийн “OT on the Go!” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээнүүдээр дамжуулан оюутан залууст ирээдүйн чиг баримжаа олгох мэргэжилтнүүдийн илтгэлүүд, “Оюу толгой” компаниас хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг хүргэсэн юм. Дархан-Уул аймгийн Хонгор…
-
Оюу толгой компанийн ханган нийлүүлэгчдийн мэдээллийн уулзалт – II улирал
“Оюу толгой” ХХК-ийн Худалдан авалтын газраас Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Даланзадгад болон Ханбогд сумдад улирал тутмын нээлттэй мэдээллийн уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг уулзалтаар дараах мэдээллийг өгнө. Үүнд: Худалдан авах ажиллагааны бодлого “Оюу толгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч болоход анхаарах зүйлс, тавигдах шаардлагууд Тендерийн үйл явц, баримт бичгийн шаардлага Ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх заавар Ханган…
-
“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН “БЭЛЭН БАЙ” АЯНЫГ УЛС ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монгол Улс, Улаанбаатар хот – Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг тавдугаар сарын 15-аас зургаадугаар сарын 9-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас…
-
Хаягдал хадгалах байгууламжийн талаарх түгээмэл асуултууд
1. Хаягдал хадгалах байгууламж гэж юу вэ? Уурхайгаас олборлосон хүдэр нь баяжуулах үйлдвэр рүү орж, шаардлагатай бодис болон усны тусламжтайгаар боловсруулагдан, нэг хэсэг нь баяжмал, нөгөө хэсэг нь зутан хэлбэрийн хаягдал болдог. Тэр хаягдлыг шууд ил задгай хаях нь экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж болох учир тусгай зориулалтын далан буюу хаягдал хадгалах сан үүсгэн барьж…
-
Дэлхийн Усны Өдөр: “Гүнээсээ Хайрлая” усны шилдэг шийдлийн эзэд тодорлоо!
1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей цэвэр усны гачигдалд байгаа улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүрийн энэхүү өдрийг тусгай урианы дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. Манай улс энэхүү өдрийг 2005 оноос эхлэн тэмдэглэж, нүдэнд үл үзэгдэх далд баялаг болох…
-
Оюу толгой компанийн ханган нийлүүлэгчдийн мэдээллийн уулзалт
“Оюу толгой” ХХК-ийн Худалдан авалтын газраас Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Даланзадгад болон Ханбогд сумдад улирал тутмын нээлттэй мэдээллийн уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг уулзалтаар дараах мэдээллийг өгнө: Худалдан авах ажиллагааны бодлого “Оюу толгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч болоход анхаарах зүйлс, тавигдах шаардлагууд Тендерийн үйл явц, баримт бичгийн шаардлага Ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх заавар Ханган нийлүүлэлтийн…
-
Хаягдал хадгалах байгууламжийн (ХХБ) шүүрлийн усны чанар, түүний тархалт болон хор судлалын судалгаа хийх тухай
“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Оюу Толгой компаний Хаягдал хадгалах байгууламжийн (ХХБ) шүүрлийн усны чанар, түүний тархалт болон хор судлалын судалгаа хийх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна. [“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит…
-
Ажилтнууддаа зориулан Тэтгэвэр хуримтлалын сан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан “2023-2025 оны Хамтын гэрээ”-ний дагуу бид ажилтнууддаа зориулан Тэтгэвэр/хуримтлалын сан хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажил олгогч болон ажилтны зүгээс хамтран хуримтлал оруулахаар тохиролцсон билээ. Улмаар Оюу толгой ХХК-ийн зүгээс оруулах хувь нэмэр 2022 оны 7 дугаар сарын 1-ээс эхэлсэн ба энэ жилээс ажилтнууд маань өөрсдийн хувь нэмрийг оруулж эхэлнэ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид салбартаа нэр…