“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг Гүний уурхайн төсөлд ажлын стандарт журам боловсруулах үйлчилгээ нийлүүлэхтэй холбоотой тендэрт Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт 1-с авна уу).
Ажлын цар хүрээний тухай:
Энэхүү ажлын хамрах хүрээ нь Оюу Толгойн Гүний уурхайн төслийн ажлын стандарт журмыг боловсруулах, хянан сайжруулах ажлыг гүйцэтгэх явдал юм. Энэхүү ажлын хүрээнд Оюу Толгой болон Рио Тинтогоос тогтоосон одоо мөрдөгдөж буй ажлын стандарт журмуудад дүн шинжилгээ хийж, сайжруулах оновчтой шийдлийг тодорхойлох ажил хамрагдана.
Уг ажлын үр дүнд тогтоогдсон бүх ажлын стандарт журмуудыг агуулгын хувьд чанартай, тогтсон стандартад нийцсэн байдлаар боловсруулж эцсийн хэрэглэгчдэд хүргэнэ. Үйлчилгээ үзүүлэгч нь гэрээний дагуу үйлчилгээг үзүүлэх бүхий л хугацааны туршид Үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах хэлтэстэй шууд харилцан, түүнд ажлаа тайлагнана. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь тогтоогдсон бүх ажлын стандарт журмыг шинээр боловсруулах, одоо мөрдөгдөж буй ажлын стандарт журмыг хянаж сайжруулах гэсэн хоёр үндсэн чиглэлээр явагдана.
Иймд энэ чиглэлээр ажилласан туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтад байгаа “Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт”-ийн Шалгах хуудсыг бүрэн бөглөж, дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ* (хуулбар);
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд* (хуулбар);
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм* [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар);
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан* (хуулбар);
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Ерөнхий танилцуулга
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Байгууллагын бүтэц, ажиллах хүчний мэдээлэл
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд хэдийн орсон бол энд тэмдэглэгээ хийнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ижил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагын талаарх мэдээлэл, өмнөх төслүүдийн танилцуулга, тухайн үеийн тулгамдсан асуудлууд, авч хэрэгжүүлсэн шийдлүүд ба хүрсэн үр дүнгийн жишээ;
- Төсөлд оролцох боломжтой гол албан тушаалтнуудын техникийн мэдлэг болон техникийн баримт бичиг боловсруулах туршлага зэргийг харуулсан товч намтар;
- Төслийг хэрэгжүүлэх аргачлалыг ажлын дарааллын схемээр харуулсан загвар.
http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoiОролцох сонирхол илэрхийлэх хүсэлт”-ийн Шалгах хуудсанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Монгол болон/эсвэл Англи хэл дээр цахим хэлбэрээр OTUGRFxBox@ot.mn хаягаар (Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт HNL1-M-2492– Ажлын стандарт журам боловсруулах үйлчилгээ) гэсэн гарчигтайгаар 2017 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Тендэрт оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг өөр интернэт мэдээллийн сан, бусад вэб хуудсанд хадгалсан эсвэл түүнийг татаж авах холбоос ирүүлсэн тохиолдолд хүлээж авахгүй.
- Энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг манай компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн зарын хүрээнд ямар нэг асуулт хүлээн авахгүй буюу асуултад хариулахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР