“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Төрөл бүрийн химийн бодис, будаг, тослох материал ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].
Ажлын цар хүрээ:
Энэхүү ОСИХ нь Компанийн уурхайн янз бүрийн хэлтсүүдэд хэрэглэгдэх төрөл бүрийн химийн бодис, урвалж (цэвэрлэгээний болон лабораторийн зориулалттай), будаг, тослох материалыг нийлүүлэх туршлагатай, зохих импортын зөвшөөрөлтэй ханган нийлүүлэгчдийг олж тогтоон гэрээ байгуулах зорилготой. Ханган нийлүүлэгч нь Хавсралт 1-д заасан (Татах хэсэгт дарж авна уу) химийн бодис, будаг, тослох материалыг бүхэлд нь болон хэсэгчлэн нийлүүлэх шаардлагатай бөгөөд бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нь уурхайн үйл ажиллагааны эрэлт хэрэгцээнээс хамааран өөрчлөгдөж болно.
Ханган нийлүүлэгч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:
- Төрөл бүрийн химийн бодис, будаг, тослох материал нийлүүлж байсан туршлагатай байх,
- Хавсралт 1-т заасан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн эсвэл ижил хэрэглээтэй бүтээгдэхүүн санал болгож болох бөгөөд өөр бүтээгдэхүүн санал болгох тохиолдолд тухайн бүтээгдэхүүний мэдээллийг хавсаргаж ирүүлнэ.
- Төрөл бүрийн химийн хорт болон аюултай бодисыг импортлох тусгай зөвшөөрөлтэй байх,
- Төрөл бүрийн химийн бодисыг уурхайн талбарт хүргэх, Компаниас заасан тоо хэмжээний дагуу нөөц бүрдүүлэх чадавхтай байх,
- Шаардлагатай тохиолдолд нийлүүлэлттэй холбоотой техникийн дэмжлэг үйлчилгээг үзүүлэх чадвартай байх шаардлагатай.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, бичиг баримтыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Нийлүүлэх бүтээгдэхүүний мэдээлэл,
- Нийлүүлэлтийн ажил гүйцэтгэж байсан туршлага,
- Хавсралтад байгаа бүтээгдэхүүний жагсаалтын Excel хуудасны D, E, F, G болон I багана дах мэдээллийг бөглөж явуулах,
- Химийн бодис худалдах, импортлох тусгай зөвшөөрлийн хуулбар (химийн бодсын жагсаалтын хамт).
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР