“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Орон нутгийн бизнесийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]
Ажлын цар хүрээ:
Ханган нийлүүлэгч нь орон нутгийн бизнесийн хөгжлийн чиглэлээр доорх үйлчилгээ үзүүлэх шаардлагатай бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
- Компанийн Орон нутгийн харилцааны хэлтсийн орон нутгийн бизнесүүд, ханган нийлүүлэгчдийн хөгжилтэй холбоотой ажлуудад мэргэжлийн техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
- Орон нутгийн эдийн засгийн болон бизнесийн нөхцөл байдлын үнэлгээ, дүн шинжилгээ хийж, орон нутгийн тогтвортой нийгэм-эдийн засгийн хөгжлийн төлөө бодит үр нөлөө үзүүлэх нийгмийн хөрөнгө оруулалтын стратегийг боловсруулах замын зураглал гаргах.
- Орон нутгийн бичил, жижиг, дунд бизнесийн талаарх цогц судалгааг хийж цаашдаа өргөжих боломжтой туршилтын жишиг төслүүдийн загвар, стратегийг боловсруулах
- Тодорхойлогдсон, санал болгогдсон төсөл хөтөлбөрүүдийн урьдчилсан эдийн засгийн үнэлгээ, хэрэгжих боломжийн үнэлгээ, урьдчилсан ТЭЗҮ, ТЭЗҮ-ний ажлуудыг хийж гүйцэтгэх.
- Шаардлагатай бусад дүн шинжилгээний болон техникийн ажлуудыг гүйцэтгэх.
Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын цар хүрээ нь дараах гурван сэдэвчилсэн хэсгийг хамарна:
- Орон нутгийн гарааны, бичил, жижиг, дунд бизнесийн мэдлэг, чадавхийг дээшлүүлэх, тогтвортой хөгжүүлэх,
- Орон нутгийн дундын хоршоодын хөгжил, тэдгээрийн чадамжийг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг хангах,
- Орон нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийг ахиулах, бодит эерэг өөрчлөлт авчрахад чиглэсэн нийгмийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Тусгай зөвшөөрлийн хуулбар, хэрэв байгаа бол.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 2 сарын 27-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР