Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн шинэчлэлийн төсөлд цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага зохион байгуулалт, арчилгаа, засварын үйлчилгээ үзүүлэх тухай

“Рио Тинто Монгол” ХХК (цаашид ‘Компани’ гэх) нь боломжит эсхүл туршлагатай компаниудыг тус компанийн сэргээн засварлаж бүтээн байгуулсан Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун хэсгийн 10.2 га ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн удирдлага зохион байгуулалт, арчилгаа, засварын үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

 

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

Үйлчилгээ үзүүлэгч нь дор дурдсан удирдлага зохион байгуулалт, арчилгаа, засвар үйлчилгээний ажлыг хариуцан гүйцэтгэнэ. Үүнд:

  • Ногоон байгууламж цогц арчилгаа:
    • Цэцэрлэгжүүлэлт, мод, сөөг, зүлэг тарилт, ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт хийх.
    • Цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн ажлыг мэргэжлийн заавар чиглэлийн дагуу тогтмол зохион байгуулах.
  • Цэвэрлэгээ, арчилгааны цогц үйлчилгээ:
    • Хүрээлэнгийн гадна, дотно орчныг цэвэрхэн хог хаягдалгүй байнгын тав тухтай байлгах (дөрвөн улирлын турш).
    • Нийтийн ариун цэврийн байгууламж тогтмол цэвэр цэмцгэр, боловсон соёлтой үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх.
    • Хүүхдийн тоглоомын талбай, скэйтбордын талбай, нохойн парк, задгай театр зэрэг тогтмол хэрэглээтэй орчны цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэх.
    • Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагдсаны дараах гадна болон доторх орчны хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээг үзүүлэх.
    • Олон нийтийн санал хүсэлт болон олон улсын мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг үйл ажиллагаандаа тогтмол нэвтрүүлэх.
  • Аюулгүй байдал, харуул хамгаалалт:
    • Цэцэрлэгт хүрээлэнгийн аюулгүй байдал, харуул хамгаалалтыг зохион байгуулах.
    • Онцгой байдлын үед хүрээлэнгийн аюулгүй байдлыг хангаж, удирдан зохион байгуулах.
  • Засвар үйлчилгээ:
    • Хүрээлэнд суурилуулсан инженер техникийн дэд бүтцийн арчилгаа үйлчилгээг тогтмол хянан гүйцэтгэж, шаардлагатай үед засвар үйлчилгээг зохион байгуулах
    • Хүрээлэнд зориулагдсан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх.

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авлига, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

 

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2).

Тавигдах шаардлага:

  • Олон нийтийг хамарсан ажил үйлчилгээ зохион байгуулж, дэмжин ажиллаж байсан туршлагатай.
  • Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн цогц арчилгаа үйлчилгээний талаар мэдлэгтэй.
  • Олон талт хамтын ажиллагааг зохион байгуулах менежментийн бүтэц, мэргэшсэн туршлагатай.
  • Санхүү, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах чадвартай.
  • Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг, дэлгэрэнгүй байдлаар тодорхой аргачлал, гүйцэтгэлийн үнэлгээгээр санал болгох чадвартай байх шаардлагатай.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 01-р сарын 22-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

 

 

“РИО ТИНТО МОНГОЛ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР