“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Оюу Толгойн уурхайн ажилтнуудад Амралт, чөлөөт цагийн төвийн үйлчилгээ үзүүлэх” тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
Оюу Толгой ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумд байрлах уурхайн талбарт ажиллаж буй ажилтнууддаа зориулсан Амралт чөлөөт цаг өнгөрөөх төвийг ажиллуулдаг бөгөөд үүнд спортын заал, талбай, кино театр, номын сан, компьютер тоглоомын газар зэрэг үйлчилгээ багтдаг. Үйлчилгээ үзүүлэгч нь Оюу Толгойн уурхайн ажилтнуудад Амралт, чөлөөт цаг өнгөрөөх төвийн дор дурдсан үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй бөгөөд ажлын цар хүрээ үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:
- Уурхайн талбарт байрлах ажилтнуудад зориулсан “Амралт, чөлөөт цаг өнгөрөөх төв”-ийг удирдлага, зохион байгууллалтаар бүрэн хангах:
- Мэргэшсэн ажиллах хүчин, удирдлагын багаар хангах.
- Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах,
- Сургалт явуулах, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх,
- Мэргэжлийн сургагч багш нар (хөгжмийн, бүжгийн багш гэх мэт) ажиллуулах.
- Урлаг, спортын уралдаан тэмцээн, наадам зохион байгуулах;
- “Амралт, чөлөөт цагийн төв”-ийн орчин нөхцөлийг сайжруулах:
- Биеийн тамирын заал
- Кино театр гэх мэт.
Ерөнхий шаардлагууд:
- Энэхүү ОСИХ нь зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчидэд хамааралтай болно. Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогод заасны дагуу доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг Өмнөговийн ханган нийлүүлэгч гэнэ. Үүнд:
- Өмнөговь аймагт бүртгэлтэй байх,
- Өмнөговь аймагт бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
- Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт ажиллаж амьдардаг Монгол Улсын иргэд байх,
- Тухайн байгууллагын төв оффис эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх, уг салбар нь “Оюу толгой” ХХК-тай гэрээтэй байх.
- Энэхүү ОСИХ зарлагдснаас хойш Өмнөговь аймагт бүртгүүлсэн ханган нийлүүлэгчийг Өмнөговийн ханган нийлүүлэгчид тооцохгүй.
- ОСИХ болон бусад холбогдох нэмэлт мэдээлэлтэй Хангамжийн үйл ажиллагааны тухай (ot.mn)хаягаар танилцана уу.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга;
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2);
- Тусгай зөвшөөрлийн хуулбар (хэрэв байгаа бол);
- Ажлын цар хүрээнд шаардлагатай бусад нэмэлт баримт бичиг.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 01 дүгээр сарын 22-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь иж бүрдэл дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР