“Оюу толгой” уурхайн дотор болон гадна замуудын засварын ажил үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) туршлага бүхий компаниудыг “Зам засварын ажил үйлчилгээ үзүүлэх” тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ (ОСИХ) ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ажлын цар хүрээ:

“Оюу толгой” ХХК (OT) нь зам засварын ажил үйлчилгээ үзүүлэх туршлагатай ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулж авах сонирхолтой байна.

Оюу толгой”-н уурхай доторх зам:

  • OT гол зам – 5.4 км
  • ОТ Баяжуулах – 9.3 км
  • ОТ Админ оффисын зам– 2.5 км
  • ОТ CHP, Эрчим кемпийн зам – 3.7 км
  • ОТ WMC зам – 2.2 км
  • ОТ Шафт зам – 5.8 км
  • ОТ Mac, Шафт №1,2,5 – 6 км
  • ОТ Ил уурхай – 7.1 км
  • ОТ Эмульсийн үйлдвэрийн зам – 4.7 км
  • ОТ TSF зам – 4.3 км
  • ОТ Ложистик – 4.2 км
  • ОТ Манлай кемп – 0.8 км

Оюу толгой”-н уурхайгаас гадуурх зам:

  • OT -оос Манлай хүрэх зам – 150 км
  • OT -оос Таван Толгой хүрэх зам – 14км
  • OT -оос Ханбумбат нисэх онгоцны буудал хүрэх зам – 8 км
  • OT -оос RWSS хүрэх зам– 77 км
  • OT -оос Их Гэр хүрэх зам – 8 км

1. Ханган нийлүүлэгч нь доорх шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • Өмнөговь аймаг, Ханбогд суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг, өөрсдийн эзэмшилийн тоног төхөөрөмжтэй, засварын цехтэй мөн Ханбогд суманд суурьшдаг ажилчидтай компани байх
  • Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна.
  • Замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх
  • Улирлын чанартай засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, засварын хуваарьтай уялдуулан ажиллах нөөцийг бэлэн байлгах

2. Ханган нийлүүлэгч нь доор дурдсан ажиллах хүчийг нийлүүлнэ. Үүнд:

Шаардлагатай ажиллах хүч:

  • Замын инженер -1
  • Зам засварын ахлах ажилтан– 2
  • Хүнд машин механизмын оператор – 10

Шаардлагатай тоног төхөөрөмжүүд: /ханган нийлүүлэгч машин, төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн хариуцна/

  • Грейдэр – 2
  • Автосамосвал – 2
  • Компактор -1
  • Утгуурт ачигч (Лоадэр)-1
  • Усны машин– 1

3. Ханган нийлүүлэгч нь ажлын цар хүрээнд доорх ажлыг хариуцан гүйцэтгэнэ. Үүнд:

  • Замын бэлэн байдлын түвшинг тодорхойлох
  • Сайжруулсан шороон замуудын засвар арчлалтын төлөвлөгөө гаргах, замын засвар арчлалтанд ашиглах техник, ажиллах хүн хүч, ашиглах материалын тоо хэмжээ, эдийн засгийн тооцоолол болон төсөв гаргах
  • Ажлын гүйцэтгэл болон чанарт хяналт тавьж, хийгдсэн ажилтай холбоотой тайлан мэдээг боловсруулж тайлагнах
  • Сайжруулсан шороон замуудын үзлэгийн журнал, бусад бичиг баримтын хөтлөлтийг хийж эрх бүхий байгууллагуудад тайлагнах
  • Сайжруулсан шороон замуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс МУ-д мөрдөгдөж байгаа авто замын барилгын норм ба дүрэм, стандартуудын хүрээнд хэвтээ болон босоо төлөвлөлтүүдийг шалгаж, шаардлагатай хэсгүүдэд өөрчлөлт хийх
  • Уурхайн дэд бүтцийн нийт 58,4 км, 12 төрлийн шороон замуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган засвар арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх
  • Ажил үйлчилгээнд ашиглах техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх

Ерөнхий шаардлагууд:

  • Энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт нь зөвхөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын ханган нийлүүлэгчидэд хамааралтай болно. Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
    • Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй байх,
    • Ханбогд суманд бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
    • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Ханбогд суманд амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
    • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Ханбогд суманд бүртгэлтэй байх,
  • Өмнөговь аймаг/сумын засаг захиргааны тодорхойлолт дээр үндэслэн энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт зарлагдснаас хойш Өмнөговь аймаг, Ханбогд суманд бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийг хүчингүйд тооцно
  • Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон бусад холбогдох нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг бидний http://ot.mn/suppliers/хаягаар орж танилцана уу.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдагыг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, гүйцэтгэсэн ажлууд
  • Компанийн танилцуулга (компанийн туршлага, хүчин чадал, санхүүгийн чадавхи, туршлага, мэргэжлийн туршлага бүхий ажилчдын мэдээллийг агуулсан байна)
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд (хуулбар)
  • Ажиллах хүн хүч, замын инженер, оператор болон засварын ахлахын мэдээлэл
  • Тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй мэдээлэл. Фото зураг, одоогийн нөхцөл, техникийн улсын гэрчилгээний хуулбар гэх мэт.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан2022 оны 6-р сарын 8-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР