“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Гүний уурхайн туслах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ”-ний сонгон шалгаруулалтад Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
“Оюу толгой” гүний уурхай нь олон тооны туслах машинуудыг ашигладаг ба байнгын засвар үйлчилгээ шаардлагатай байдаг. Компани нь эдгээр тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг ханган, уурхайн талбарт байрлан засвар үйлчилгээ үзүүлэх гэрээт компаниудыг хайж байна.
Гэрээт компаниуд нь ур чадвартай ажиллах хүч нийлүүлэн, доор дурьдсан үндсэн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэнэ:
- Дагалдах хөдөлгөөнт төхөөрөмжийн засвар үйлчилгээ тухайлбал автобус, хөнгөн тээврийн хэрэгсэл, ATV, экскаватор, өргөгч, грейдер, компрессор гэх мэт.
- Зөөврийн кран, өргөх төхөөрөмжийн засвар үйлчилгээ
- Бетоны насосны засвар үйлчилгээ
- Суурин дизель хөдөлгүүрээр тоноглогдсон машины засвар үйлчилгээ
Анхаар:
- Нийт 300 орчим тоног төхөөрөмж байгаа ба
- Ажлын цар хүрээнд зөвхөн засвар үйлчилгээ үзүүлэх ажиллах хүчний хөдөлмөрийн гэрээ хамрагдана. Харин холбогдох сэлбэг хэрэгслийг өөр борлуулагчдаас нийлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Холбогдох ажлын туршлага, ажилласан газар, санхүүгийн чадавх, боловсон хүчний туршлага, агуулахын байгууламж зэргийг багтаасан компанийн товч танилцуулга
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт”-ийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 05-р сарын 20-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР