Өрөмдлөгийн хэрэглээний бүтээгдэхүүн нийлүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Өрөмдлөгийн хэрэглээний бүтээгдэхүүн” нийлүүлэх сонгон шалгаруулалтад Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм

Ажлын цар хүрээний тухай:

Нийлүүлэгчид дараах зүйлсийг нийлүүлэх ба үүнд хязгаарлагдахгүй:

  • Өрөмдлөгийн хэрэглээний бүтээгдэхүүн нийлүүлэх,
  • Мэргэжлийн ажиллах хүч нийлүүлэх (өрмийн хошуу дахин ирлэх, өрмийн штанг тэгшлэх, хэрэглээг урьдчилан таамаглах, агуулахын бараа материалын менежмент, техникийн тусламж, сургалтын үйлчилгээ г.м.) боловч өрөмдлөгийн үйлчилгээ орохгүй болно.
  • Өрөмдлөгийн нэг метрийн өртгийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор компанийн төлөөлөгчийн хяналтын дор төрөл бүрийн хөтөлбөр/үйл ажиллагаа санаачилж хэрэгжүүлэх
  • Гэрээт байгууллага нь дараах зориулалтад нийцсэн өрөмдлөгийн хэрэглээний бүтээгдэхүүн нийлүүлэх нийлүүлнэ:

Ашиглах зориулалт

Ашиглах байршил

Нүүрний өрөмдлөг ба боолт

Гүний уурхай

Боолт хийх

Гүний уурхай

Кабелийн боолт

Гүний уурхай

Үйлдвэрлэлийн өрөм

Гүний уурхай

Эргэлтэд өрөм

Ил уурхай

Цохилтот өрөм

Ил уурхай

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Компанийн тухай ерөнхий мэдээлэл:
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу” толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 03-р сарын 25-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР