“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Далд уурхайн бүтээн байгуулалт болон Уурхайн барилгын туслах үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Сонирхсон компаниуд нь дор дурдсан бүх ажлын цар хүрээ юм уу эсвэл хэсэгчлэн тодорхой нэг ажлын цар хүрээнд сонирхлоо илэрхийлж болохыг анхаарна уу.
Ажлын цар хүрээ:
Далд уурхайн бүтээн байгуулалтын үйлчилгээ уурхайн талбарт үзүүлэх (Өмнговь аймгийн Ханбогд сум-д)
- Туршлагатай мэргэжлийн баг хамт олон болон менежментийн багтай байх ба багадаа дараах ажлуудыг хийх
- Хөндлөн болон том малталтын нэвтрэлтийн гүйцэтгэл ( сард 1200-1800м)
- Өгсөж өрөмдөх нэвтрэлт
- Доод тал нь 5 жилийн далд уурхайн бүтээн байгуулалтын үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх
- Зохих хууль дүрэм, журам, стандард болон шаардлагуудын дагуу нийлүүлэх
2. Уурхайн барилгын туслах үйлчилгээ уурхайн талбарт үзүүлэх (Өмнөговь аймгийн Ханбогд
сум-д)
o
Туршлагатай мэргэжлийн баг
хамт олон болон менежментийн багтай байх ба багадаа дараах ажлуудыг хийх
- Механик, ган хийцийн ажлууд болон шугам хоолойн угсралт
- Барилга бүтээцийн болон угсралт суурилуулалт
- Босоо цооногийн ган доторлогоо
- Барилгын боолт суулгах (Нэвтрэлтийн бэхэлгээний боолт тооцогдохгүй)
- Ажиллах хүчний хангалт
o
Доод тал нь 5 жилийн
уурхайн барилгын туслах үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх
o
Зохих хууль дүрэм, журам,
стандарт болон шаардлагуудын дагуу нийлүүлэх
Туршлагатай, сонирхсон
ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг
хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан – 2018, 2019, 2020 (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Компанийн Дүрэм, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл (хуулбар)*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2) хэрэв хамааралтай бол
- Тусгай гэрчилгээ болон зөвшөөрлийн хуулбарууд*
- Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 2-р сарын 28-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР