“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Олон улсын түвшний чадамж эзэмшүүлэх техник мэргэжлийн сургалтын үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
- Оюу толгой-н ажилчдын мэргэжлийн төрөлд тулгуурлан Хийц бэлтгэл/Гагнуурчин, Хөдөлгөөнт болон Cуурин тоног төхөөрөмжийн механик, Цахилгаанчин, Нарийн хэмжүүрийн техникч, Агааржуулалтын системийн засварчин, Автын цахилгаанчин зэрэг чиглэлээр Сургалтын хөтөлбөр боловсруулж ирүүлэх.
- Оюу толгой-н сургалтын багт мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад дэмжлэг үзүүлэх.
- Суралцагчдын өмнөх мэдлэг чадамжийг хүлээн зөвшөөрч тооцох.
- Үнэлэх, зэрэг олгох – Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсрол олгох эрхтэй байх, эсвэл энэхүү эрхийг эзэмшдэг байгууллагатай хамтарсан байх боломжтой.
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2) хэрэв хамааралтай бол
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сургалт явуулах тусгай эрх, зөвшөөрөл болон бусад баримт бичгийн хуулбар
- Чадамж олгох сургалтын хөтөлбөр
- Монгол улс дахь хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын дэмжлэг үзүүлэх боловсон хүчний болон чадамжийн нөөцтэй байх.
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР