Ил уурхайн засварын хэлтэст ажиллах хүч нийлүүлэх (гагнуурчин)

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Ил уурхайн засварын хэлтэст ажиллах хүч нийлүүлэх (гагнуурчин)” Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

Ил уурхайн засвар үйлчилгээний хэсэг – тоног төхөөрөмжүүд болон гагнуурын цехд өдөр тутмын гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх

Ашиглалтын явцад тоног төхөөрөмжийн тогтвортой ажиллагааг хангах, гагнуурын ажлыг цаг тухайд нь гүйцэтгэхийн тулд ОТ компани туршлагатай, мэргэшсэн ажиллах хүч (гагнуурчин) нийлүүлэх чадвартай үйлчилгээ үзүүлэгч компанийг сонгон шалгаруулж авах шаардлагатай байна.

ШААРДЛАГАТАЙ АЖИЛЛАХ ХҮЧ

Үйлчилгээ үзүүлэгч компани нь доор дурдсан ажиллах хүч нийлүүлэх шаардлагатай:

Мэргэжил албан тушаал

Шаагдагдах ажилчдын тоо (Нэг ээлжинд)

Нийт ажилчдын тоо

(Дөрвөн ээлжинд)

1

Гагнуурчин

8

32

2

Ахлах ажилтан

1

2

3

Аюулгүй ажиллагааны ажилтан

1

2

НИЙТ

10

36

Үйлчилгээ үзүүлэгч компани нь доор дурдсан тоног төхөөрөмжийг нийлүүлэх шаардлагатай:

Vehicle/Compressors

Proposed Vehicle Model

Qty

Light Vehicle

Light Vehicles Toyota Land Cruiser 76 Series

1

Compressors

Sullair 185 Series -7bar

2

МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫН ШААРДЛАГУУД

Бүх ажилчид доорхи ур чадваруудыг эзэмшсэн, ажлын туршлагатай мөн шаардагдах сургалтуудад хамрагдсан байх шаардлагатай.

#

Position

Qualifications/Skillset requirement

Number of people

1

Welding Supervisor

• Post-secondary or equivalent education obtained through degrees, certificates (e.g. apprenticeship or trades certificate) or diplomas from academic or vocational training centers.
• Maintenance Service, Engineering or relevant discipline is preferable.
• At least 3 years relevant working experience with leadership role

• Experienced in interpreting and reading fabrication technical drawings would be an advantage
• Special skill: Welding qualification certificate with degree 3 or more. Metal arc welding, Semi-Automatic beam welding in all positions of tack-weld and T connection welding qualifications are required.

• Will be responsible to provide frontline leadership as leading, planning, managing, and advising on effective implementation and performance of functional unit operation in line with the company policies and procedures to achieve the department’s objectives and targeted plan.

2

2

Welder

• Post-secondary or equivalent education obtained through degrees, certificates (e.g. apprenticeship or trades certificate) or diplomas from academic or vocational training centers.
• Maintenance Engineering or relevant discipline is preferable.
• Relevant experience typically achieved through vocational trainings and equivalent practical experience or on-the-job training.

• Experienced in interpreting and reading fabrication technical drawings would be an advantage
• Special skill: Welding qualification certificate with degree 3 or more. Metal arc welding, Semi-Automatic beam welding in all positions of tack-weld and T connection welding qualifications are required.

• Special requirement: Mongolian Electrical Safety License for minimum Level 2 is mandatory.

32

3

Safety officer

• Post-secondary or equivalent education obtained through degrees, certificates (e.g. apprenticeship or trades certificate) or diplomas from academic or vocational training centers.
• HSE, Labor Safety or relevant discipline is preferable.
• Relevant experience typically achieved through vocational trainings and equivalent practical experience or on-the-job training at least 3 years

2

Total

36

ШААРДАГДАХ СУРГАЛТ

MGL Driving license B

MGL Driving license C

MGL Driving license E

MGL License Forklift

MGL license EWP

MGL License Overhead Crane

MGL License Crane Rigger

Supervisor per shift

1

Welder Per shift

3

4

4

4

4

Safety Officer Per shift

1

Нийлүүлэхээр төлөвлөж буй ажиллагсадын товч намтар болон мэргэшил ур чадварын мэдээлэл, холбогдох гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагатай.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Компанийнтанилцуулга (компанийн туршлага, хүчин чадал, санхүүгийн чадавхи, туршлага, мэргэжлийн инженер техникийн ажилчдын мэдээллийг агуулсан байна)
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Ажиллах хүн хүчний мэргэжлийн туршлага болон ур чадварын мэдээлэл

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 01-р сарын 24-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР