“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Хөнгөн болон дунд оврын автомашин, тоног төхөөрөмжийн дугуй” ханган нийлүүлэх сонгон шалгаруулалтад Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээний тухай:
“Оюу толгой” компани Хөнгөн болон дунд оврын автомашин, тоног төхөөрөмжийн дугуй нийлүүлэх ажил үйлчилгээг гүйцэтгэх чадвартай, туршлагатай компаниудыг хайж байна.
Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
- Олон төрлийн хэмжээ бүхий суудлын автомашины шороон болон бартаат замд зориулсан дугуй (Toyota Land Cruiser 70 series, Ford and Nissan SUV’s)
- Олон төрлийн хэмжээ бүхий дунд оврын автомашин, тоног төхөөрөмжийн шороон болон бартаат замд зориулсан дугуй (Kenworth, Kamaz, Isuzu, Hyundai, Foton, Iveco болон бусад өргөх болон материал зөөвөрлөх тоног төхөөрөмж)
- Нийлүүлэгч нь ижил төрлийн дугуй нийлүүлж байсан туршлагатай, санал болгож буй дугуй үйлдвэрлэгчийн албан ёсны төлөөлөгч байх
- Нийлүүлэгч нь шаардлагатай дугуйг өөрийн агуулахад хадгалан нийлүүлэлтийн хугацааг бууруулах, шаардлагатай техникийн дэмжлэг үзүүлэх чадвартай байх
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч
*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Аж ахуйн нэгжийн танилцуулга (Аж ахуйн нэгжийн хэлбэр, эрхэлж буй үйл ажиллагааны цар хүрээ ба үндсэн үйл ажиллагаа, товч түүх, агуулахын хэмжээ ба байршил)
- Хөнгөн болон дунд оврын автомашин, тоног төхөөрөмжийн дугуй нийлүүлж байсан туршлага (бренд, хэзээ эхэлсэн, ямар нэрийн бүтээгдэхүүнүүдийг хаанаас авах тухай төлөвлөгөө, бизнесийн түншүүд)
- Агуулахын мэдээлэл, хүчин чадал
- Албан ёсны борлуулагчийн гэрчилгээ (Бизнес болон үйлчилгээ үзүүлэх эрх бүхий албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбарууд)
- Санал болгох суудлын болон ачааны автомашины дугуйны мэдээлэл, брошур, техникийн үзүүлэлт болон дугуйны төрөл
- Албан ёсны борлуулагчийн гэрчилгээ (Улсын гэрчилгээний хуулбар гм.)
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 09-р сарын 24-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР